• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тайнань хотын орон нутгийн прокурорын газар Линь Минхүй зэрэг барилгачдыг баривчлав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-02-10 14:09:24

6-нд Тайваний өмнөд нутагт болсон газар хөдлөлтөд Тайнань хотын Вэйгуань Жиньлүн байшин нурж, өнөөгийн байдлаар 39 хүн амь насаа алдаж, хэдэн зуун хүн сураггүй болж яаралтай тусламж шаардагдсаар байгаа тул, гамшгийн байдал маш хүнд байна. Тайнань хотын орон нутгийн прокурорын газрынхан Вэйгуань Жиньлүн байшинг барьсан Линь Минхүй зэрэг барилгын компанийн 3 хүнийг баривчилжээ.

Тайнань хотын 16 давхар Вэйгуань Жиньлүн байшинг анх барих үед барилгачид хийх ёстой ажил, хэрэглэх ёстой барилгын материал зэргийг бүрэн хийж ашиглаагүй бөгөөд компани нь дампуурсны дараа нэрээ өөрчилсөн гэж хүмүүс сэжиглэж байна. Линь Минхүй бол хамгийн гол сэжигтэн гэж Тайнань хотын орон нутгийн прокурорын газар үзэж, 8-ны орой түүнийг болон барилгын компанийн Жан, Жэн овогтой 2 хүнийг баривчилжээ.

Юнкан хорооллын Вэйгуань Жиньлүн байшин нурж оршин суугчдыг амиа алдаж бэртэхэд хүргэсэн хэрэгт холбогдуулан, орон нутгийн прокурорын газар байцаан шалгалт хийж байна гэж Тайнань хотын прокурорын газрынхан илэрхийлжээ./D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе