• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сүүлийн 10 жилд Хятад болон Тэнгисийн торгоны замын улс орнуудын худалдаа жилд дунджаар 20 хувиар өсөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-02-11 14:48:14

Сэтгүүлч Үндэсний тэнгисийн ажил эрхэлсэн газраас мэдээлснээр, сүүлийн 10 жилд, Хятад болон Тэнгисийн торгоны замын улс орнуудын худалдаа жилд дунджаар 18.2 хувиар өсөж, Хятадын гадаад худалдааны нийт хэмжээнд эзлэх хувийн жин 14.6 хувь байснаас өсөөд 20 хувьд хүрч, тэнгисийн эдийн засгийн гадаад худалдааны шинэ амжилт тогтоожээ.

Үүнээс гадна, Хятадын аж ахуйн нэгжүүдийн Тэнгисийн торгоны замын улс оронд оруулсан шууд хөрөнгө оруулалт 240 сая ам.доллар байснаасаа өсөөд 9 тэрбум 270 сая ам.долларт хүрч, жилийн дундаж өсөлт 44 хувьд хүрсэн байна.

"21-р зууны тэнгисийн торгоны зам" стратегийн хэрэгжилтийн дагуу, Хятад болон эргэн тойрны орнуудын дэд бүтцээр холбогдох, эдийн засаг худалдаа, хүмүүнлэгийн солилцоо, олон нийтийн үйлчилгээ зэрэг салбарын ажилч хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлж, Пакистан, Шри Ланка, Энэтхэг, Тайланд зэрэг орнуудад олон төсөл хэрэгжүүлсэн байна.  \Г.Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе