|
|
||
Хятадын зах зээлийн эдийн засгийн статусыг зөвшөөрөх эсэх тухай интернет сүлжээгээр арван долоо хоногийн хугацаатай олон нийтээс зөвлөгөө авах ажиллагаа хийх тухай Европын холбоо 10-нд шийджээ.
Европын Холбооны Комисс тэмдэглэхдээ, энэ удаагийн олон нийтээс зөвлөгөө авахад ашиг сонирхлын бий бүхий холбоотой талуудыг хамруулах болно. 3-р сарын эхээр Европын Холбооны Комисс ашиг сонирхлын холбоотой талуудыг хурал хийж, Хятадын зах зээлийн статусыг зөвшөөрвөл эдийн засгийн болон нийгмийн ямар нөлөө авчрах тухай ярилцах болно гэжээ.
Хятадын зах зээлийн статусын асуудал Европын холбооны эдийн засгийн хөгжил, олон улсын худалдааны хэтийн төлөвтэй холбоотой учир Европын холбоо олон талаас тал бүрийн үнэлгээ хийх болно. Ялангуяа Европ тивийн ажлаар хангах зах зээлд нөлөөлөх эсэх асуудлаар үнэлгээ хийх болно гэж Европын Холбооны Комисс илэрхийлж байжээ. Европын Холбооны Комисс болон түүний харьяа байгууллага бас хэдэн сарын хугацаа хэрэгсэн холбогдох тоо баримт цуглуулах болно. Албан ёсны саналыг энэ оны эцсээр дэвшүүлэх юм.
Одоо болтол ОХУ, Шинэ Зеланд, Сингапур, Австрали зэрэг 80 гаруй улс орон Хятадын зах зээлийн эдийн засгийн статусыг зөвшөөрөөд байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |