• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цагаан сарын шинэ төрх байдал

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-02-14 15:22:02

Интернет сүлжээ, хотжилтын түргэн хөгжлийн дагуу 2016 оны Хятадын уламжлалт цагаан сарын баярын үеэр шинэ төрх байдал бий болж байна.

Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, энэ оны цагаан сарын баярын хугацаанд, Бүх Хятадын жижиглэн худалдаа, гуанз рестораны аж ахуйн нэгжийн борлуулалтын хэмжээ 754 тэрбум юаньд хүрч, ноднин жилийн цагаан сарын 7 хоногийн амралтаас 11.2 хувиар өсжээ. Дотоодын аялал жуулчлалын орлого 13 тэрбум 790 сая юаньд хүрч, ноднин жилийн мөн үеэс 14.2 хувиар өссөн байна. Хилийн чанадад жуулчилсан хүний тоо 5 сая 700 мянгаас 6 саяд хүрчээ.

Сар шинийн барааны бүртгэлийн тоо баримтаас үзвэл, Бүх Хятадад хөдөө тосгоны худалдаа үйлчилгээний 12 мянган сайт энэ оны Алибаба сар шинийн барааны наадамд оролцож, борлуулалт нь 331 хувиар өсжээ. "Сар шинийн барааны наадам" нь хөдөө тосгонд олон газрын барааг хүргэж өгснөөр барахгүй хотын иргэд хөдөө тосгоны бүтээгдэхүүнийг худалдан авах болжээ. 2-р сарын 8-13 хүртэл Бүх Хятадын киноны билетийн нийт орлого 3 тэрбум юаньд хүрч, ноднингийн мөн үеэс 67 хувиар өссөн байна.    \Г.Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе