• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сар шинийн баяраар 9 сая 186 мянган жуулчин Бээжин хотод иржээ

CRI       (GMT+08:00) 2016-02-14 08:53:37

2016 оны сар шинийн баярын үеэр 9 сая 186 мянган хүн Бээжин хотод жуулчилж, аялал жуулчлалын орлого 4 тэрбум 920 сая юань хүрч, ноднингийн мөн үеэс 1.9, 2.9 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Цагаан сарын амралтын үеэр Бээжин хотын сүмийн цуглаан хамгийн их сонирхол татаж, жуулчин хүлээн авсан хэмжээгээрээ түүхэн өндөр амжилт тогтоосон байна. Ши Жинь Шаний паркийн цагаан сарын ажиллагаа олон жуулчдын анхаарлыг татаж, 348 мянган жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 34 хувиар илүү гарчээ. Ди Таний сүмийн цуглаан 980 мянган жуулчин хүлээн авсан нь 1.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болжээ.

Бүртгэлээр, Бээжин хотын 130 үзмэрийн газар нийт 9 сая 300 мянган жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 6.2 хувиар илүү болжээ. Үзэмжит бүсэд Хааны ордон 436 мянган жуулчин хүлээн авч, Тянь Тан цэцэрлэгт хүрээлэн 335 мянган жуулчин хүлээн авч, Урт цагаан хэрэм 270 мянган жуулчин, И Хэ Юань цэцэрлэгт хүрээлэн 246 мянган жуулчин хүлээн авсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе