• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цагаан сараар 754 тэрбум юанийн борлуулалт хийжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-02-14 15:34:57

2016 оны Хятадын цагаан сарын амралтын үеэр хэрэглээний хэмжээ их байлаа. Хятадын худалдааны яам: Битүүний шөнөөс шинийн зургаан буюу 2-р сарын 7-13 хүртэл, улсын хэмжээнд жижиглэн худалдаа, ресторан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын хэмжээ 754 тэрбум юань хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 11.2 хувиар нэмэгджээ.

Цагаан сарын амралтын үеэр, газар газрын худалдаачид баярын өдрийг тохиолдуулан янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулсны үр дүнд борлуулалтын хэмжээгээ сайжруулсан байна. Үүнээс гадна, бичний дүрс бүхий алт мөнгөн эдлэл хэрэглэгчдийн сонирхлыг ихээр татаж, ухаалаг гар утас, таблет зэрэг бүтээгдэхүүний борлуулалт сайн байжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе