• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гадаад орнуудад цагаан сарын соёлын арга хэмжээ зохиов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-02-15 10:11:51

Төрийн зөвлөлийн Цагаачдын алба, Хятадын гадаад харилцааны нийгэмлэгийн "Соёл иргэншилт Хятад орон-Дөрвөн далайн цагаан сар" сэдвээр зохион байгуулсан концерт гадаадын үзэгчдэд хятад соёлыг танилцуулан, цагаач нартаа эх нутгийн халуун мэндчилгээг хүргэжээ.


Нью-Йорк хотноо болсон "Соёл иргэншилт Хятад орон-Дөрвөн далайн цагаан сар" арга хэмжээний цагаан сарын концертод Сүншань хайрханы Шаолинь хийдийн лам нарын хамтлаг оролцож, "Дэлгэр төрийн цэнгүүн" тоглолтоор наадмыг эхлүүлэв. Орон нутгийн цагаар 12-ны орой, Францын Парис хотын хурал үзэсгэлэнгийн төвд цагаан сарын концерт болов. Малайзын Шаба мужийн төвд Хятадын уламжлалт цирк тогложээ.

 
Хятадын соёлыг танилцуулах "Соёл иргэншилт Хятад орон-Дөрвөн далайн цагаан сар" арга хэмжээ 2009 оноос эхлэн 7 жилийн хугацаанд 109 улс орон болон Хонконг, Макао зэрэг бүс нутагт 52 хамтлагийг айлчлуулан тоглуулжээ.
\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе