• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цагаан сарын хугацаанд Хятадын олон газар 300 сая гаруй жуулчин хүлээж авлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-02-15 09:59:46
Хятадын үндэсний аялал жуулчлалын газрын 14-нд нийтэлсэн мэдээгээр, энэ оны цагаан сарын амралтын хугацаанд Хятадын хэмжээнд давхардсан тоогоор 300 сая гаруй жуулчин хүлээн авч, өнгөрсөн оны мөн үеэс 15.6 хувиар өсөж, аялал жуулчлалын орлого 365 тэрбум 100 сая юаньд хүрч, харьцуулж болох үнээр тооцоолбол 16.3 хувиар өсөж, үүнд хоноглосон жуулчид давхардсан тоогоор 70 сая 860 мянгад хүрч, хүн бүрийн дундаж хэрэглээ 3054 юаньд хүрчээ.

Үндэсний аялал жуулчлалын газар, Үндэсний статистикийн газрын хамтран боловсруулсан долоо хоногийн амралтын аялал жуулчлалын бүртгэлийн дүрмийн шаардлага ёсоор Хятадын 31 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот цагаан сараар зочид хүлээн авсан цар хүрээ, үр ашгийн талаар бүртгэл хийсэн байна.

Бээжин, Тяньжин, Шанхай, Ханжөү зэрэг аялал жуулчлалын 39 гол хот давхардсан тоогоор нийт 112 сая жуулчин хүлээн авч, үүнд хоноглосон жуулчин давхардсан тоогоор 21 сая 720 мянгад хүрч, өдөртөө буцсан жуулчид давхардсан тоогоор 90 саяд хүрчээ./Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе