• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Дэлхий даяар цагаан сараа тэмдэглэе" чуулга Өмнөд Африкт тоглолт хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-02-15 10:01:08

ХОУР-гийн мэдээ, 2-р сарын 14-нд Хятадын "Дэлхий даяар цагаан сараа тэмдэглэе" уран сайхны чуулгын Өмнөд Африкт хийсэн тоглолт амжилттай болж, мянга гаруй билет борлуулжээ.

"Дэлхий даяар цагаан сараа тэмдэглэе" уран сайхны чуулгын Африкт хийсэн тоглолтыг Хятадын төрийн зөвлөлийн Хятадын цагаачдын алба зохион байгуулсан юм. Тэд Өмнөд Африкийн Йоханнесбург, Кейптаун, Нигерийн Лагос, Кенийн Найроби зэрэг газар Хятадын цагаачдад зориулж тоглосон юм. Йоханнесбургт анхны тоглолтоо хийв. 14-ний өдөр 100 шахам Хятадын цагаач тус хотод цугларч уран сайхны чуулгыг угтан авлаа.

Энэ ажиллагааг зохион байгуулсан Хятадын энх тайван нэгдлийг ахиулах нийгэмлэгийн дарга Ли Шинь Жу Хятадууд оршин суудаг хорооллыг төлөөлөн уран сайхны чуулгыг угтах үг хэллээ. Тэрээр: Тус чуулга Өмнөд Африкт гурав дахь удаагаа тоглолт хийж байна. Өмнөд Африкийн цагаачдад маш халуун дотно санагдаж байна. Бидэнд бэлэг дэмбэрэл, хүсэл эрмэлзэл авчирч өглөө. Гадаадад байгаа цагаачдаа анхаарч халамжилсан төрийн зөвлөлийн цагаачдын албанд талархаж байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе