• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын экспорт импортын ерөнхий өртөг буурав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-02-15 16:57:16
Гаалийн ерөнхий газрын 15-нд нийтэлсэн статистик тоо баримтаас үзвэл, 1-р сард Хятадын гадаад худалдааны экспорт импортын ерөнхий өртөг 1.88 триллион юань хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 9.8 хувиар буурсан байна. Үүнд экспортын өртөг 1.14 триллион юань буюу өнгөрсөн оны мөн үеэс 9.9 хувиар буурсан бол импортын өртөг 737.54 тэрбум юань хүрч, 14.4 хувиар буурсан юм. 1-р сарын худалдааны ашигтай баланс 406.2 тэрбум хүрч, 12.2 хувиар өссөн байна.

1-р сард Хятадаас дараах улсуудад хийсэн экспорт импортын хэмжээ ЕХ 9.9, АНУ 9.9, АСЕАН 10.8, Япон 6 хувиар буурчээ. Механик, цахилгаан бараа, нэхмэл хувцас зэрэг ажиллах хүч шингэсэн уламжлалт барааны экспортын хэмжээ буурсан байна. Харин төмрийн хүдэр, боловсруулсан тос зэрэг бөөний худалдааны бүтээгдэхүүний импорт нэмэгдэж, түүхий тос, нүүрсний импорт багасаж, импортын гол барааны үнэ буурсан байна.

Анхаарууштай зүйл гэвэл, Гаалийн ерөнхий газрын 1-р сарын төсөөлсөн индекс 31.7 буюу өнгөрсөн оны 12-р сараас 0.5 нэгжээр дээшилсэн байна. Энэ нь 2015 оны 2-р сараас хойш анх удаа өссөн үзүүлэлт бөгөөд ирэх зун Хятадын экспортын дарамт багасна хэмээн төсөөлжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе