|
|
||
Хурдны төмөр зам, цөмийн цахилгаан, ухаалаг гар утас, Тү Юү-Юү зэрэг нь 2015 оны Хятадын "брэнд" болж, гадаадын хэвлэл мэдээлэл, сүлжээ ашиглагчдын сонирхлыг татаж, Хятадын гадаад орнуудад үзүүлэх өнгө төрхөд гэрэл нэмсэн юм.
Синьхуа агентлаг саяхан 2015 оны Хятадын гадаад орнуудад үзүүлэх өнгө төрөхийн талаар их хэмжээний мэдээлэл хийж, судалгааны тайлан нийтэлжээ. Бүртгэлээс үзвэл, гадаадын хэвлэл мэдээлэл, сүлжээ ашиглагчид Хятадын цахим худалдаа, саранд хайлуул хийх, интернет банк, генийн технологи, клон технологи зэрэг Хятадын шинжлэх ухааны инновацийн зангилаа салбарт сайн үнэлгээ өгчээ.
Английн нэгэн хэвлэл саяхан нийтэлсэн мэдээндээ, Хятадын шинжлэх ухааны салбарын өөрчлөлтийн шинэ зураг төслийг танилцуулжээ. Шинжлэх ухааны компани Хятадад ид хөгжиж, ирэх 20 жилд, Хятад улс дэлхийн судалгааны санхүүжилт хамгийн ихтэй орон болж, дэлхийн хамгийн сайн ажил төрөл Хятад улсаас үүснэ гэж мэдээлжээ.
Хятадын Шинжлэх ухаан, технологийн шинэ хүчин хүмүүсийн сэтгэлд хүрсээр байна. "Нэг бүс нэг зам" стратеги, Азийн дэд бүтцэд хөрөнгө оруулах банк зэрэг Хятадын гадаад бодлого стратеги ч гадаадын хэвлэл мэдээлэл, сүлжээ ашиглагчдаас сайн үнэлгээ авсаар байна.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |