• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гал бичин жилийн сар шинийн бөхийн барилдаан

CRI       (GMT+08:00) 2016-02-18 09:50:57

Улаан бичин жилийн цагаан сарын шинийн найман, 2-р сарын 15-ны өдөр, Хөлөнбуйр хотын улаан бичин жилийн цагаан сард зориулсан залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан Шинэ Барга Зүүн хошууны Бөхийн өргөөнд амжилттай болж өнгөрлөө.

Уг тэмцээнд Хөлөнбуйр хотын мал аж ахуй эрхэлдэг дөрвөн хошуу, Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин, Баруун Үзэмчин зэрэг хошуу нутгаас хүрэлцэн ирсэн 83 залуу бөх оролцсоноос, эрх олгох барилдаанаар дамжиж жаран дөрвөн хүчит бөхийг тэмцээнд барилдуулжээ.

 

Үзэгч олныг шагшуулсан хурц барилдааны дүнд Хөлөнбуйр хотын Шинэ Барга Баруун хошууны залуу бөх Сэнгээгарав одтой сайхан барилдаж түрүүлэв. Тэрээр цагаан сарын баярт зориулсан залуу бөхчүүдийн тэмцээнд гурван жил дараалан завсаргүй түрүүлж байгаа нь энэ билээ.

Сүүлийн жилүүдэд Хөлөнбуйр нутгийнхан залуу бөхчүүд бэлдэхэд хүч тавин ажиллаж ирсэн.

Энэ тухай бөх тайлбарлагч Цэцэнтунгалаг ярилцлага өгөхдөө:


Сэтгүүлч Нандир мэдээлэв

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе