• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин даргын хийсэн дүн шинжилгээг эергээр үнэлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-02-22 16:02:13

2-р сарын 19-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Рэньминь Рибао сонин, Синьхуа агентлаг, Төв Телевиз зэрэг хэвлэл мэдээллийн 3 төв байгууллагад дүн шинжилгээ хийв. Түүний дараа хийсэн намын хэвлэл мэдээллийн ажлын уулзалтад, Ши Жиньпин хэвлэл мэдээллийн ажлын үүрэг хариуцлагыг дурдаж, олон улс дахь мэдээллийн чадавхын байгуулалт, олон улс дахь дуу хоолойн байгуулалтаа эрчимжүүлж, Хятадын үйл явдлыг төвлөрөнгүй сайн танилцуулах хэрэгтэй гэж онцолжээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хэлсэн үгийг мэдээлсний дараа, гадаад дахь хятад хэлний хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний ач холбогдлыг эергээр үнэлж, "хэвлэл мэдээллийнхэн эрч хүч авч", Хятадын үйл явдлыг сайтар мэдээлнэ гэж илэрхийлсэн байна.

Хэвлэл мэдээллийн ажил бол том үйл хэрэг учраас Ши Жиньпин даргын хийсэн дүн шинжилгээ маш их ач холбогдолтой юм гэж тэд үзжээ. Грекийн "Хятад-Грекийн таймс сонин", Грек-Хятад веб сайтын ерөнхий редактор Ван Пэн: Ши Жиньпин дарга сэтгүүлчид эрчтэй ажиллахыг онцолж, гүн нарийн дүн шинжилгээ хийж, үнэн байдалтай танилцсан бөгөөд хэвлэл мэдээллийн ажилтнуудын ажлыг сайшаалаа. Эдгээр нь төр засгаас хэвлэл мэдээллийг чухалчилж буйг харууллаа гэжээ.

"Азийн мэдээний долоо хоног" сэтгүүлийн газрын дарга бөгөөд ерөнхий редактор Ван Пү: Энэ дүн шинжилгээ маш чухал ач холбогдолтой, Хятадын хэвлэл мэдээллийн ажлын ирээдүйн өөрчлөлт шинэчлэлд чухал үүрэг гүйцэтгэх болно гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе