|
|
||
2015 онд Хятадын гадаад худалдааны экспорт импортын хэмжээ буурсан бөгөөд саяхан гаргасан тоо баримтаас үзвэл, 1-р сарын энэ үзүүлэлт ч мөн буурчээ. Хятадын ХЯ-ны сайд Гао Хүчэн саяхан сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа: Хятадын гадаад худалдааны байдлыг бодитоор судлах хэрэгтэй. Дэлхийн ерөнхий байдлаас үзвэл, Хятад улсын ноднин жилийн амжилт мөн "маш сайн " гэж хэлж болох юм. 2016 онд Хятадын гадаад худалдаа тогтвортой сайн болно гэдэгт итгэж байна гэжээ.
2009 оны дэлхийн банк санхүүгийн хямралын дараа 2015 онд гадаад худалдааны экспорт импортын хэмжээ дахин буурчээ. 2015 он бол Хятадын барааны худалдаа дэлхийн банк санхүүгийн шинэ хямралаас хойш дотоод гадаадын ээдрээтэй ноцтой байдалд тулгарсан жил боллоо. Хятадын ХЯ-ны сайд Гао Хүчэн сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, импорт экспортын хоёр үзүүлэлт буурсан боловч Хятадын гадаад худалдааны ноднингийн дүнг дэлхийн ерөнхий орчинд авч хэлбэл мөн "маш сайн" гэж хэлж болох юм. Мөн дэлхийн хамгийн том бараа худалдааны том улс, экспортын том улс хэвээрээ байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
үг 1
"Хятад улсын ноднингийн хоёр үзүүлэлт буурсан боловч дэлхийн хэмжээнд авч хэлбэл мөн маш сайн үзүүлэлт боллоо. Учир нь буурсан хэмжээ хамгийн бага юм. Ялангуяа экспорт буурсан хэмжээ хамгийн бага байна. Сонирхолтой нэг зүйлийг дуулгахад ноднин Хятадын экспорт импортын хэмжээ буурсан боловч дэлхийн худалдааны түншүүдийн жагсаалт дахь байр нь дээшлээд дэлхийн худалдааны нийт хэмжээнд эзлэх хувийн жин нь нэмэгджээ. Одоогийн анхны тооцооноос үзвэл, 12.2 хувь байснаасаа 13.2 хувийг эзэлжээ. Нэг нэгжээр нэмэгдсэн нь хамгийн хурдтай үзүүлэлт болсон байна. "
2015 онд дэлхийн эдийн засгийн хөгжлийн хурд саарч гадаад хэрэгцээ сайн бус байдалд, дэлхий нийтийн хэмжээний үйлдвэрлэлийн чадавх хэт илүүдсэний улмаас их хэмжээний бараа бүтээгдэхүүний худалдаа багасаж, бараа бүтээгдэхүүний үнэ ч огцом буурсан байна. 2015 онд газрын түүүхий тос, төмрийн хүдрийн үнэ 40 орчим хувиар унасан нь 2015 онд Хятадын гадаад худалдаа буурсны чухал нэгэн шалтгаан болсон юм. Үүнээс гадна, геополитикийн мөргөлдөөн, хэт даврах үзэл, терроризм газар авч буй зэрэг учир шалтгааны улмаас дэлхийн эдийн засаг, худалдаанд сөрөг нөлөө үзүүлсэн гэж сайд Гао Хүчэн үзжээ.
Сүүлийн үед гаргасан 1-р сарын гадаад худалдааны тоо баримтад 2015 оны гадаад худалдааны экспорт импорт зэрэг буурч байсан хандлага хэвээр байна. Гао Хүчэн хэлэхдээ: Гадаад худалдааны цаашдын байдлын хувьд олон улсын хэмжээнд 2015 онд тулгарч байсан ноцтой хандлага өөрчлөгдөхгүй, дотоодод ч цагаан сарын зэрэг хүчин зүйлийн улмаас 2-р сард гадаад худалдааны тоо баримтад хэлбэлзэл гарч мэднэ. Үүнд олон салбарынхан "сэтгэл санааны бэлтгэл"-тэй байх хэрэгтэй. Гэвч гадаад худалдаа бол улс хоорондын худалдаа учраас гадаад худалдааны эргэлтийг үнэлэхэд түүнийг эрхбиш олон улсын хэмжээнд авч үзэх шаардлагатай байдаг гэж тэмдэглэжээ.
Бичлэг 2
"Түүхнээс аваад 1, 2-р сарын цагаан сарын хугацаа нь хэлбэлзэл их байдаг тул бидний гол үзүүлэлт гаргадаг цаг биш. 2016 онд дэлхийн худалдааны эхлэл сайн биш байгаад сэрэмжтэй байх нь чухал. 1-р сард Хятад улсад бараа бүтээгдэхүүн гаргадаг худалдааны гол түншүүдийн экспортын буурсан хэмжээ нь Хятад улсынхаас их, Хятад улсын гадаад худалдааны бууралт зүй зохистой түвшинд байна. Энэ нь 2016 онд дэлхийн худалдааны эхлэл буурах хандлагатай байгааг харуулж байгаа юм. Үүнийг юуны өмнө тодорхой ойлгох шаардлагатай байна" гэж сайд Гао Хүчэн тэмдэглэв.
Гао Хүчэн: Хятадын гадаад худалдааны хөгжлийн үндсэн байдал өөрчлөгдөөгүй, маш олон ашигтай нөхцөл байдал хэвээр оршиж байгаа. Жишээлбэл, Хятадын экспортын бүтэц улам шилдэгжиж, экспортын бараа бүтээгдэхүүний бүтэц нь хэрэглээний бүтээгдэхүүнээр гол болгож байснаа хэрэглээний болон хөрөнгийн бүтээгдэхүүнийг зэрэг чухалчлах түүхэн өөрчлөлтийг биелүүлж байна. Түүнчлэн импортын хувьд, 2015 онд Хятадын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын хэмжээ өсөлтийн байдлаа хэвээр хадгалсан байна гэжээ.
Тоо бүртгэлээс үзвэл, 2015 онд гадаад худалдааны шууд болон дам нөлөөгөөр 180 сая орчим хүн ажлын байртай болж, бүх Хятадын татварын орлогын 18 хувийг бүрдүүлжээ. Адил хугацаанд, бараа бүтээгдэхүүний худалдааны ашиг 593 тэрбум ам долларт хүрч, 55 хувиар нэмэгдэв, энэ нь "эдийн засгийн хөгжил, гадаад валютын нөөцийн хэмжээг тогтворжуулах, эдийн засаг, банк санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалах зэрэгт чухал тулах үүрэг гүйцэтгэсэн байна".
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |