"Хэвлэл мэдээллийн ажлын чадавх, төвшинг байнга дээшлүүлэх тухай" тоймчийн өгүүлэл нийтлэв
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2016-02-22 21:24:10
Рэнь Минь Ри Бао сонин 23-нд "хэвлэл мэдээллийн ажлын чадавх, төвшинг байнга дээшлүүлж- ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хэвлэл мэдээллийн ажлын хурал дээр хэлсэн үгийн үзэл санааг суралцан хэрэгжүүлэх тухай" тоймчийн өгүүлэл нийтэлжээ.
Өнөөгийн цаг ирэнд, хэвлэл мэдээллийн орчин, хэвлэл мэдээллийн газар орон, мэдээлэл түгээх хэлбэрт гүнзгий өөрчлөлт гарч байна, иймээс намын хэвлэл мэдээллийн ажил нь эрхбиш энэхүү өөрчлөлттэй зохицон, хэвлэл мэдээллийн эрх зүйг хүндэтгэн, шинийг бүтээх арга хэлбэрээр, мэдээлэл түгээх хүчин, удирдах хүчин, нөлөөлөх хүчин, олон нийтийн үнэмшүүлэх хүчнийг дээшлүүлэх хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн ажлын хурал дээр, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хэвлэл мэдээллийн ажлын чадавх, төвшинг дээшлүүлэх асуудлыг дурдаад, шинэ нөхцөл байдалд хэвлэл мэдээллийн ажлын чухал жолоодох ач холбогдлыг сайтар хийх хэрэгтэй гэж онцолжээ.
Хэвлэл мэдээллийн ажлын чадавх, төвшинг дээшлүүлэх нь зорилгот чанар болон үр ашигт чанарыг нэмэгдүүлэхэд зангилаа болдог. Хэвлэл мэдээллийн ажлын чадавх, төвшинг дээшлүүлэх нь уялдаа холбоотой хөгжлийг ахиулахын цорын ганц арга зам болдог. Хэвлэл мэдээллийн ажлын чадавх, төвшинг дээшлүүлэх нь цаг үеийн шаардлагыг тусгасан байдаг. Хэвлэл мэдээллийн ажлын чадавх, төвшинг дээшлүүлэх нь олон улс дээр үг хэлэх эрхийн чухал агуулгыг нэмэгдүүлдэг. Хэвлэл мэдээллийн ажлын чадавх, төвшинг дээшлүүлэх нь тулгамдсан үүрэг мөртөө урт хугацааны хүчин чармайлт шаардагддаг.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл