|
|
||
"Монгол Хятадын хамтарсан молекул биологийн хэрэглээний лаборатори"-ийн нээлтийн үйл ажиллагаа 2-р сарын 22-ны өдөр МУ-ын нийслэл Улаанбаатар хотод болов. МУ-ын талаас МУ-ын БСШУ-ны сайд Л. Гантөмөр, БСШУЯ-ны Шинжлэх Ухааны Бодлолго Зохицуулалтын газрын дарга Ж.Даваасамбуу, Шинжлэх Ухаан Технологийн Сангийн захирал Х.Дондог, ШУА-ийн Хими, хими-технологийн хүрээлэнгийн захирал академич Т.Ган-Эрдэнэ, Хятадын талаас БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, Элчин сайдын яамны соёлын зөвлөх Ли Вэй, 1-р нарийн бичнийн дарга Дэбө, ӨМӨЗО-ны Шинжлэх Ухаан, техникийн танхим, ӨМӨЗО-ны Хөдөө Аж Ахуйн Их Сургуулиас хүрэлцэн ирсэн албаны хүн, эрдэмтэн профессор зэрэг 60 орчим хүн энэ үйл ажиллагаанд оролцов.
МУ-ын БСШУ-ны сайд Л.Гантөмөр, БСШУЯ-ны Шинжлэх Ухааны Бодлого Зохицууллатын Газрын дарга Ж.Даваасамбуу, Шинжлэх Ухаан Технологийн Сангийн захирал Х.Дондог, ШУА-ийн Хими, хими-технологийн хүрээлэнгийн захирал академич Т.Ган-Эрдэнэ, БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн профессор Журамт нар баяр хүргэн үг хэлж, хоёр орны шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагаанд өндөр амжилт хүслээ.
МУ-ын БСШУЯ, БНХАУ-ын ШУТЯ хоорондын "МУ-д анхны Шинжлэх ухааны парк байгуулах талаар хамтран ажиллах тухай" харилцан ойлголцлын санамж бичиг, МУ-ын БСШУЯ, БНХАУ-ын ШУТЯ "Хятад-Монголын Молекул биологийн Хэрэглээний Хамтарсан Лаборатор байгуулах тухай" харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд МУ-ын БСШУЯ, ШУТ-ийн сан, ШУ-ны Паркийн ажлын алба, ЭШБ-ын төлөөлөл, эрдэимтэн судлаачид, БНХАУ-ын ШУТЯ, ӨМӨЗО-ны ШУТ-ийн Танхим, ХААИС, Технологи дамжуулах төв хамтран БНХАУ-ын Засгийн газрын 1 сая ам.долларын тусламж, МУ-ын Засгийн газрын 0,35 сая ам.долларын дэмжилгээр "Монгол-Хятадын Молекул биологийн хэрэглээний хамтрасан лаборатори" байгуулсан юм.
Энэхүү лаборатори генетик, уургийн биотехнологи, пробиотик бактерийн судалгаа зэрэг Молекул биологийн чиглэлийн судалгаа явуулахад зориулсан нарийн мэргэжлийн багж төхөөрөмжүүдээр тоноглогдсон бөгөөд судалгааны үр дүнд гарсан бүтээгдэхүүнийг боловсруулах боломжтой юм.
Тус лабораторид МУ-ын эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургуулиудад нэн шаардлагатай лабораториудын саналыг авч нэгтгэн судалсны үндсэн дээр МУ-ын эрдэмтдийн саналаар Хятадын засгийн газрын үзүүлж буй дэмжлэгээр үндсэн үйл ажиллагааны багаж хэрэгсэл, туршилтын дагалдах материал хэрэгслээс гадна өндөр үзүүлэлттэй шингэн хроматограф, ELISA, полимеразын гинжин урвалын төхөөрөмж, гель электрофорезийн дүрслэлийн машин, сүүний найрлага тодорхойлогч машин, азот хэмжигч, тослог тодорхойлогч төхөөрөмж зэрэг молекул биологийн туршилтад шаардагдах нарийн багаж төхөрөмжүүд, боловсруулалтын зориуллаттай капсулаар бүрэгч хагас автомат машин, хавтгай хэлбэрээр бүрэгч машин, үрэл хэлбэрээр шахагч машин зэрэг тоног төхөөрөмжүүд сууриладсан байна. Тоног төхөөрөмжөөс гадна лабораторид шаардлагатай эм, урвалж бодисоор хангагдсан юм.
Тус лабораторт хийхээр төлөвлөж буй судалгаа, шинжилгээнд:
1. Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтэгдэхүүн тэр дундаа сүү, цагаан идээний төрөл тус бүрийн найрлагын нарийвчилсан судалгаа
2. Хүнсний бүтээгдэхүүний витамин, эрдэс бодисын хэмжээг тодорхойлох
3. Монгол малын сүүний шинж чанарыг тодорхойлох
4. Амин хүчлийн хэмжээг тодорхойлох
5.Мал амьтдын генетик судалгаа
6. Ургамлын химийн найрлагын судалгаа
7. Уламжлалт анагаах ухааны чиглэлээр Монгол орны эмийн ашигт ургамал, жимс жимсгэний найрлага, байгалийн гаралтай уурагт нэгдлийн биологийн идэвхийн судалгаа,
8. Судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг болно.
Хийхээр төлөвлөж буй судалгаанаас гадна өнөөдрийн байдлаар Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн профессор Журамтын эрхлэн гаргасан "Тэмээ ба чихрийн шижин өвчин" судалгааны бүтээл лабораторийн анхны бүтээл болон хэвлэгдээд байгаа юм байна.
\ХОУРадиогийн суовалжлагч М.Цэцэн \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |