|
|
||
Олон улсын нефтийн хангамж нь эрэлт хэрэгцээнээсээ илүү байхын улмаар ханш нь мөн л одоогийн төвшнөө буюу дор төвшинд байх төлөвтэйг Олон улсын эрчим хүчний агентлагийн 22-нд нийтэлсэн "2016 оны дунд хугацааны нефтийн зах зээлийн тайлан"-д харууллаа.
Тайланд, "өдгөө олон улсын нефтийн зах зээлийн байдал нь олон улсын нефтийн үнэ ханшийг богино хугацаанд түргэн сэргээж чадах төлөв харагдахгүй байна". Гэвч Америк занарын тосны үйлдвэрлэлээ ихээр багасгаж байгаа болохоор 2017 онд нефтийн зах зээл тэнцвэржих болно. Америкийн нефтийн үйлдвэрлэл 2016 болон 2017 онуудад ихээр багасах боловч 2021 он гэхэд тус орны нефтийн үйлдвэрлэл нь өдөрт 142 сая баррельд дөхөж, дэлхийн нефтийн үйлдвэрлэлд ихээхэн сэдэлт өгөх болно гэжээ.
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |