|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 2-р сарын 17-нд Төрийн зөвлөлийн байнгын хуралдааныг хуралдуулж, 2015 оны Бүх Хятадын хоёр чуулганы санал зөвлөгөөний тухай тайланг сонсон, ард олны санал бодлыг олон нийтийн шийдвэрт бодлого тогтооход ашиглах ажлыг хувиарлалаа. Уг хурал, Ардын төлөөлөгчдийн санал зөвлөгөө, улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийн саналд олон салбарын хүмүүсийн оюун ухаан шингэсэн байдаг. Тэр нь ард түмний саналыг сонсон, ард түмнийг хяналтыг хүлээх чухал зам суваг юм. Санал зөвлөгөөний ажлыг сайн хийх нь шинжлэх ухааны үндэслэлтэй засаглал явуулах, засгийн газрын итгэл үнэмшлийг нэмэгдүүлэхэд ихээхэн түлхэц болдог гэж үзлээ.
Ардын төлөөлөгчдийн санал, улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийн санал жил бүрийн хоёр чуулганы чухал үр дүн юм. Мөн ард олны анхаарлыг уламжилж, иргэдийн санал бодлыг тусгах чухал арга зам болно./Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |