|
|
||
Ерөнхий сайд Ли Кэчян саяхан Төрийн зөвлөлийн байнгын хуралдааныг даргалан хуралдуулж, эм эмчилгээ эрүүл мэндийн салбарын инновацийн хөгжүүлж, иргэдийн амьжиргаа дээшлэхэд улам сайн үйлчлэх ажлыг хувиарлажээ. Тэрээр, эм эмчилгээний салбарын эрүүл тогтвортой хөгжлийг эрчимжүүлж, эрүүл мэндийн салбарын тогтолцооны өөрчлөлтийг уялдуулж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд үйлчлэх хэрэгтэй гэдгийг онцолжээ.
Иргэдэд үр өгөөж хүртээсэн үндсэн дээр өсөлтийг тогтворжуулж, хүнээр төв болгосон засаглал явуулах үзэл баримтлал нь хэлж буй шигээ хялбар явдал биш юм.
Эм эмнэлгийн асуудал ард түмний эрүүл мэндтэй холбоотой, иргэдийн амьжиргааны үндсэн хэрэгцээ шаардлага тул урьдаар иргэдийн амьжиргааг тэтгэн дээшлүүлэх хэрэгтэй байна. Сүүлийн жилүүдэд, хорт хавдар, чихрийн шижин зэрэг өвчнөөр нас барагсдын тоо эрс нэмэгдэн, хүмүүсийн амь насанд заналхийлэх чухал хүчин зүйл болж байна.
Хятадын хэрэглээний эм бэлдмэлийн төрлийн инновацийн ахиц тааруу, төвөгтэй өвчин эмгэгийг анагаах эм танг мөнгөө бариад ч олохгүй байна. Иймэрхүү байдалд шинэ эм бэлдмэл бүтээх чадавхаа дээшлүүлэн, өөрийгөө цэнэглэх хэрэгтэй байна.
Иргэдийн амьжиргаа бол хамгийн том зах зээл тул нийгмийн нийтэд тустай байхын үр нөлөөг дутуу үнэлж үл болно. Ард иргэд сайн эм бэлдмэл худалдан авах чадалтай болж, эм эмчилгээний хангамжтай үйлчилгээ хүртэж чадсан нөхцөлд Хятадын эм эмчилгээний ажил төрөл эрүүл тогтвортой хөгжих юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |