|
|
||
2-р сарын 24-нд ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын хэлтэс мэдэгдэл нийтэлж, олон нутгийн намын хороо, суртал ухуулгын байгууллага, төвийн гол гол хэвлэл мэдээллийн байгууллага Ши Жиньпин даргын намын хэвлэл мэдээллийн ажлын хуралд хэлсэн үгээс суралцан, бүх талаар оновчтой ойлгож, үзэл бодол, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, намын хэвлэл мэдээллийн ажлын шинэ байдлыг буй болгох хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин даргын хэлсэн үгийн гол агуулга, үндсэн санааг ойлгож, намын хэвлэл мэдээллийн ажлын орон байр, үүрэг хариуцлага, чиглэл зарчим, шаардлага, үндсэн баталгааг гүнзгий суралцан мэдрэх хэрэгтэй. Бодит бодлого хэрэгжүүлэн, даруй үйл ажиллагаа явуулж, ухамсраараа суралцан бодит үр ашигт хүргэн, намын хэвлэл мэдээллийн ажлын шинэ байдлыг буй болгох хэрэгтэй гэж тус мэдэгдэлд шаардав.
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |