|
|
||
24-нд болсон Төрийн зөвлөлийн байнгын хуралдаанаар, шинэ эрчим хүчний авто машины үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг баталж, бүтцийн зохицуулалтаар ногоон хөгжлийг урагшлуулан, зах зээлээр инновацийн хөдөлгүүрийг удирдан, шинэ эрчим хүчний авто машины хөгжлийг түргэтгэхийг зорьжээ.
Бээжин хотод амьдардаг ноён Цао шинэ эрчим хүчний хөдөлгүүрт авто машин худалдан авах гэж нэлээд хэдэн авто машины дэлгүүрээр явж судалсны дүнд сонголт бага байгаа талаар ингэж ярьжээ.
"Шууд ярихад машины төрөл загвар цөөн байна, хэдэн дэлгүүрээр явлаа, долоо найм л байна" гэж ноён Цао хэллээ.
2015 онд Хятадын дотоодын шинэ эрчим хүчний хөдөлгүүрт авто машины төрөл 15 байснаас 23 болон нэмэгдсэн хэдий ч хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахгүй байлаа. Төрөл зүйл цөөхөн ч борлуулалтын хэмжээ хурдтай нэмэгджээ. Өнгөрсөн жилд Хятадын авто машины зах зээлийн борлуулалтын дундаж өсөлт 5 хувьд хүрэхгүй байсан бол шинэ эрчим хүчний авто машины үйлдвэрлэл, борлуулалт 2014 оныхоос тус тус 4 дахин ба 3 дахин нэмэгджээ. Энэ нь засгийн газрын хэрэгжүүлж буй нөхөн олговрын бодлогын үр дүн юм гэж холбогдох мэргэжилтнүүд үзжээ. Хятадын цахилгаан хөдөлгүүрт авто машины зуун гишүүнт нийгэмлэгийн захирал Чэн Чинтай, засгийн газраас борлуулалтыг сайжруулах бодлого хэрэгжүүлж байгаа нөхцөлд техникийн шинэчлэлт хийх нь хамгийн тулгамдсан асуудал болж байна гэжээ.
"Хэрэг дээрээ бидний зах зээл бодлогын чанартай зах зээл хэвээр байна. Засгийн газрын нөхөн олговроор урагшлуулж буй зах зээл юм. Механик хөдөлгүүрт технологийн хувьд олон хүрэлцэхгүй зүйл бий, цаашид хөгжүүлэх шаардлагатай" гэж тэрээр хэлсэн байна.
24-нд хуралдсан Хятадын Төрийн зөвлөлийн байнгын хуралд, шинэ эрчим хүчний авто машиныг хөгжүүлж, үйлдвэрлэлийг өндөр түвшинд хүргэх нь хүрээлэн буй орчныг сайжруулахад ашигтай төдийгүй шинэ хөдөлгөх хүчийг буй болгож, шинэ эдийн засгийг хөгжүүлэх чухал агуулга юм. Сүүлийн хоёр жилийн турш, Хятадын бодлогын дэмжлэг, талуудын хүчин чармайлтаар Хятадын шинэ эрчим хүчний авто машиныг хөгжүүлэх, технологийн түвшний хувьд илэрхий үр ашиг гаргаж, борлуулалтын хэмжээ ихээр нэмэгдэв. Ирээдүйд зах зээлийн менежмент, инновацыг баримталж, нийтээр ажил эрхлэх, шинийг бүтээх үзэл баримтлалын дагуу цөмийн технологийг судалж, шинэ эрчим хүчний авто машины хөгжлийг түргэтгэнэ.
Хуралд шинэ эрчим хүчний авто машины үйлдвэрлэлийг дэмжих 5 арга хэмжээг онцлов. Тухайлбал хөдөлгүүрийн батарейг шинэчлэх, машин цэнэглэх дэд бүтцийн байгуулалтыг түргэтгэх, холбогдох салбарын шинэ эрчим хүчний авто машины хэрэглээг өргөтгөх зэрэг багтаж байна. Эх сурвалжид тэмдэглэснээр, Хятадын зарим нутаг энэ талаар зохих ахиц гаргасан байна. Бээжин хотынхон сүүлийн үед шинэ эрчим хүчний авто машиныг цэнэглэх төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг удирдах арга гаргаж, нийгэм олон нийтийн хөрөнгө оруулалт хийхийг урамшуулан, нөхөн олговрын бодлого тогтоожээ. Бээжин хотын хөгжил шинэчлэлийн хорооны шинэ технологийн газрын дэд дарга Линь Шиофэн танилцуулж хэлэхдээ, "Төвөөс эргэн тойрондоо тэлэх, хотын төвөөс дүүрэгт тэлэх алхмыг түргэтгэж байна. 2016 онд нэгэнт байгуулсан 5000 цэнэглэх багана дээр нэмж 5000 баганыг суурилуулж, 2017 он гэхэд хотын 5 километрийн тутамд нэг цэнэглэх дэд бүтцийн сүлжээ байгуулна" гэлээ.
Эдгээр арга хэмжээнээс гадна, Төрийн зөвлөлийн байнгын хурлаар санхүүгийн нөхөн олговор зэрэг дэмжлэг үзүүлэх бодлогыг төгөлдөржүүлэх хэрэгтэй гэж мэдэгджээ. Зарим бүс нутгийн орон нутгийн худалдаагаа хамгаалах, "нөхөн олговрын мөнгийг залилах" үйлдэлд чиглүүлэн төвөөс шинэ эрчим хүчний машиныг дэмжих бодлогод тасралтгүй өөрчлөлт оруулж байна. Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны орлогч сайд Шинь Гөүбинь хэлэхдээ, "Төрөөс эхэндээ зөвхөн машинд чиглүүлсэн нөхөн олговор өгдөг байсан бол одоо нийлмэл бодлого явуулж байна. Үүнд судлан төлөвлөх, татвараас хөнгөлөх, зах зээлд нэвтрүүлэх, дэд бүтэц зэрэг хамрагдаж, иж бүрэн систем болсон" гэжээ.
Хурлаар шинэ эрчим хүчний машины чанарыг дээшлүүлэн, зэх зээлд нийлүүлэх стандартыг төгөлдөржүүлэн, чанарын аюулгүй байдлын хяналтыг эрчимжүүлэхийг дурджээ. Мөн шинэ эрчим хүчний машин болон ложистикийг уялдуулан, үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд шинэ эрчим хүчний машины аюулгүйн хяналт, динамик хяналтыг чангатган, шийтгэж, хохирлыг төлүүлэх, зах зээлээс гаргах зэрэг механизмыг хэрэгжүүлэхийг онцолжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |