|
|
||
Күнзийн институт БНХАУ-ын хятад хэлийг түгээн дэлгэрүүлэх үндэсний алба-Ханьбаний санаачилгаар, МУИС-ын Күнзийн институт, МУИС-ын ШУС-ын Социологи, нийгмийн ажлын тэнхим хамтран зохион байгуулсан судалгааны ном "Хятад орон, Хятадын ард түмний талаарх Монголчуудын санал бодол"-ын нээлтийн үйл ажиллагаа 2-р сарын 25-ны өдөр МУИС-ын дугуй зааланд боллоо.
Нээлтийн арга хэмжээг МУИС-ын Күнзийн институтын Монголын талын захирал, хятад судлаач, доктор М.Чимэдцэеэ даргалж, МУИС-ын ШУС-ын захирал Баярцогт нээлтийн үг хэлж, БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Дэбө Элчин сайдын яамны нэрийн өмнөөс баяр хүргэн үг хэлсэн байна.
Дараа нь тус судалгааны ажлыг удирдан зохион байгуулсан МУИС-ын дэд захирал, доктор, профессор О.Мөнхбат, судалгааны ажилд оролцсон доктор С.Нарантуяа, доктор П.Цэрэнбазар, докторант М.Батбаатар нарын хүмүүс судалгааны ажлын талаар тайлбар, тодорхойлолт хийсэн байна.
Одоо МУИС-ын Күнзийн институтын Монголын талын захирал, хятад судлаач, доктор М. Чимэдцэеэгийн тус номд зориулан бичсэн "Өмнөх үг"-ийг хүргэе.
Монгол, Хятад хоёр орны харицаа өнө эртний уламжлалтай, үлэмж баян түүхтэй. Олон мянган жил айл хөрш оршиж, өргөн уудам газар нутгаар хиллэж, буурал түүхийн нугачаан дунд аж ахуй, соёл, улс төр зэрэг олон талын харилцаа, солилцоо өрнүүлж ирсэн билээ.
Эдүгээ Монгол Улс, БНХАУ хоорондын найрамдалт харилцаа түүхэн цаг хугацааны хамгийн таатай, хамгийн оргил дээд үедээ өргөжин хөгжиж байгааг өндөр дээд түвшинд онцлон тэмдэглэж байна. БНХАУ хөгжлийн хурд, эдийн засгийн эрч далайцаараа дэлхийн цээжнээ тэргүүлэх боллоо. БНХАУ-ын хөгжлийн хэв загвар, дотоод гадаад бодлого, туулсан зам, хуримтлуулсан туршлага, хөгжлийн цаашдын чиг хандлага, ирээдүйн хүсэл мөрөөдөл, зорилго зорилт зэргийг дэлхий ертөнц улам бүр анхааран, өргөн далайцтай судлах болж байна.
Монголын хятад судлал эртний уламждлалтай. Хөрш орны хувьд Хятад орны түүх, соёл, гүн ухаан, хэл, дотоод гадаад бодлого, ард түмний ёс заншил зэргийг Монголын Хятад судлаачид олон талаас нь судалж, дорвитой бүтээл туурвил гаргасаар байна. МУИС-ын дэргэдэх Күнзийн институтаас эрхлэн "Монголын хятад судалал" судалгаа, танин мэдэхүйн тогтмол сэтгүүл гаргах болсон нь Монголын Хятад судлаачдын бүтээл туурвилаа түгээж дэлгэрүүлэх чухал талбар болж байна.
Улс хоорондын харилцаа нь ард түмний сэтгэл зүрхэнд оршдог гэсэн үг байдаг. Ард түмнүүд хоорондын найрамдал, харилцан ойлголцол хэдий чинээ гүн гүнзгий, зөв байна, улс хоорондын харилцаа төдий чинээ өргөжин хөгжиж, өрнөн дэлгэрнэ гэсэн үг. МУИС-ын ШУС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхэм, Күнзийн институттай хамтран хийсэн "Хятад орон, Хятадын ард түмний талаарх Монголын олон нийтийн санал бодол" сэдэвт суурь судалгаа мэргэжлийн өндөр түвшинд шинжлэх ухааны үндэстэйгээр бүх улсын хэмжээнд, анх удаа хэрэгжүүлсэн томоохон судалгааны ажил юм. Монголын хятад судлалын салбарт олон нийтийн санаа бодол, үнэлэмжийг тодорхойлох ийм дорвитой судалгаа урьд өмнө нь ер хийгдэж байгаагүй билээ.
Энэхүү судалгаа хоёр орны улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаа, хамтын ажиллагааны холбогдолтой бодлого боловсруулах, ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, найрамдалыг бэхжүүлэх, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, БНХАУ, Хятадын ард түмний талаарх монголчуудын санаа бодол, үнэлэмжийг үнэн зөв таньж, бодитоор дүн шинжилгээ хийх зэрэгт чухал ач холбогдолтой хэрэглэгдхүүн болно гэдэгт итгэлтэй байна.
Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |