|
|
||
Монгол-Хятадын хилийн Замын-Үүд хот дахь БНХАУ-ын шинэ ерөнхий консулаар Цай Вэньрүй томилогдов. БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яам түүнд зориулан 2-р сарын 25-ны орой хүлээн авалт хийж, Хятад Монголын холбогдох талын 100 гаруй хүн хүлээн авалтад оролцов. Хүлээн авалтад БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, МУ-ын ГХЯ-ны Хөрш орнуудын газрын дарга Т.Занабазар, Монголын ЭТНБ-ын ерөнхийлөгч Д.Загджав, шинэ томилогдсон ерөнхий консул Цай Вэньрүй нар үг хэлэв. Цай Вэньрүй бол МУ-д олон жил ажилласан туршлагатай дипломатич, хоёр орны хилийн хот Замын-Үүдэд амжилттай ажиллаж, хоёр орны найрсан харилцаа, хамтын ажилагаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна хэмээн Шин Хаймин, Т.Занабазар, Д. Загджав нар хэлсэн бол Замын-Үүдэд БНХАУ-ын ерөнхий консулаар ажиллах нь миний нэр төрийн хэрэг бөгөөд хүнд хариуцлага гэдгийг гүнээ ухамсарлаж байна. Хоёр орны найрсаг харилцаа, хил дамнасан хамтын ажиллагааг түргэн хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэх болно гэж Цай Вэньрүй илэрхийлсэн байна.
Замын-Үүдийн Ерөнхий консулын газар бол БНХАУ-ын 14 хөрш орны хилийн хотод байгуулсан анхны Ерөнхий консулын газар юм. Ерөнхий консул Цай Вэньрүй урьд нь МУ-д нэг жил хэл сурч, Элчин сайдын яаманд 14 жил ажилласан бөгөөд Вьетнамын Хү Шимин хотод ерөнхий консулаар 2 жил гаруй ажилласан юм. Тэрээр монгол хэлээр сайн ярьдаг, Монголын ёс заншлыг сайн мэддэг учраас Д. Загджав гуай түүнийг монголжсан дипломатич гэж онцолж байлаа. Цай Вэньрүй гэргий охинтойгоо амьдардаг юм байна.
\ХОУРадиогийн сурвалжлагч М.Цэцэн \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |