|
|
||
Орон нутгийн цагаар 25-нд АНУ-д албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И тус орны Стратеги, олон улсын асуудал судлалын төвд "Хөгжиж буй Хятад орон, Хятадын дипломат харилцаа" сэдвээр лекц уншлаа.
Тэрээр: Хятад улсын хэдэн арван жилийн түргэн хөгжил нь дэлхийн хэмжээнд гайхамшгийг бүтээж, Хятад улсыг дэлхийн эдийн засгийн 2 дахь том цогц болгосноор барахгүй, Хятадын 600 сая иргэнийг ядуурлаас гаргаснаар НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтыг хамгийн түрүүнд, хамгийн сайн биелүүлсэн орон болсон. Өдгөө Хятад улс улам их эрч хүчээр бүтцийн өөрчлөлт хийж, экологид ээлтэй, тогтвортой хөгжлийн шинэ замаар хөгжихийг эрэлхийлж байна. Энэ явцад Хятад улсын эдийн засаг элгээрээ хатуу газардахгүй, нээлттэй хаалганы бодлого өөрчлөгдөхгүй, өөрчлөлт шинэчлэл зогсохгүй байх болно. Хятадын ард түмэн үндэстний сэргэн мандалтыг тусгасан "Хятадын мөрөөдөл"-ийг биелүүлэхээр хичээн зүтгэж байна. Үүнд идэвхтэй, тогтвортой, найрсаг гадаад орчин бүрдүүлэн өгөх нь Хятад улсын дипломат харилцааны тэргүүн чухал зорилт юм. Ши Жиньпин даргатай ХКН-ын төв хорооны нэгдсэн удирдлагын дагуу, Хятадын дипломат харилцааны ажил тасралтгүй шинийг санаачилж, үндэсний болон үндэстнийхээ ашиг сонирхлыг улам идэвхтэй хамгаалахын зэрэгцээ, олон улсын үүрэг хариуцлагаа улам сайн биелүүлэхээр хичээж байна. Ирэх хэсэг хугацаанд Хятад улсын дипломат харилцаа дараах хэдэн үүргийг чухалчилж ажиллах болно, тухайлбал:
1. Улам олон улс орон, иргэдэд Хятад улсын сонгосон нийгмийн тогтолцоо, хөгжлийн замыг таниулж ойлгуулна.
2. Дэлхийн 2-р дайны дараах олон улсын дэглэм, тогтолцоог эрс шуурхай хамгаална.
3.Өөрийн орныхоо хөгжилд улам идэвхтэй, шуурхай үйлчилнэ.
4. Хятад улсын гадаадад тасралтгүй өргөжиж буй ашиг тусыг улам үр ашигтайгаар хамгаална.
5. Олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудлыг зохицуулахад улам идэвхтэй оролцох зэрэг болно гэжээ.
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |