• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үндсэн хуульд тангараг өргөх анхны ёслолыг үйлдэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-02-27 16:11:39

26-ны үдээс хойш АИХ-ын ордноо, 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хороо Үндсэн хуульд тангараг өргөх анхны ёслолыг үйлдэв. Ёслолын байнгын хорооны дарга Жан Дэжян даргаллаа.

Саяхан өндөрлөсөн 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын байнгын хорооны 19-р хурлаас томилсон БХАТИХ-ын холбогдох тусгай комиссын дэд дарга, байнгын хорооны ажлын хэсгийн дэд дарга зэрэг 6 гишүүн, 2016 оны 1-р сарын 1-нээс хэрэгжүүлсэн "БХАТИХ-ын байнгын хороо Үндсэн хуульд хандан тангараг өргөх дүрэм хэрэгжүүлэх тухай шийдвэр"-ын дагуу шинээр томилсон БХАТИХ-ын байнгын хорооны хууль эрхзүйн ажлын хэсгийн дэд дарга Ван Жяоин, Жан Юн, Шюй Аньбао, БХАТИХ-ын байнгын хорооны төсвийн ажлын хэсгийн дэд дарга Лю Вэй, Жү Минчүнь нар индэр дээр гарч баруун гараа өргөн, хөтлөгчийг дагаж тангаргийн үгийг уншлаа.

Тэд: "Би тангараг өргөж байна. БНХАУ-ын үндсэн хуульд шударга хандаж, үндсэн хуулийн нэр төрийг хамгаалан, хуульд заасан үүрэг хариуцлагыг биелүүлэн, эх орон, ард түмэндээ үнэнч шударгаар үйлчилж, ажил үүргээ ягштал биелүүлэн, ариун цэгц хувь нэмрээ өргөж, ард түмний хяналт шалгалтыг хүлээн авч, баян чинээлэг, ардчилалтай, боловсон, эв найрсаг социалист улс байгуулахын төлөө хичээн ажиллана" гэж тангараглалаа.

БХАТИХ-ын байнгын хорооны дэд дарга бөгөөд нарийн бичгийн дарга Ван Чэнь, БХАТИХ-ын төрийн албаны холбогдох хариуцлагатан нийт 50 орчим хүн оролцсон юм.
\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе