![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
12 дахь сонгуулийн БХАТИХ-ын байнгын хорооны 19-р хурал 26-ны үдээс хойш Бээжинд АИХ-ын ордноо өндөрлөв. Хурлыг Байнгын хорооны дарга Жан Дэжян даргаллаа.
Уг хурлаар далайн гүнээс эрдэс олборлох хуулийг санал оруулан батлав. Дарга Ши Жиньпин даргын 42 тоот захирамжид гарын үсэг зурлаа.
Мөн хурлаар БХАТИХ-ын байнгын хорооны ажлын тайлангийн эх бичвэрийг зарчмын дагуу баталсан бөгөөд БХАТИХ-ын байнгын хорооны нэрийн өмнөөс 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р хуралд ажлын тайлан хийлгэхээр Байнгын хорооны дарга Жан Дэжянд өргөн барьжээ. Байнгын хорооны дарга нарын хурлаар ажлын тайлангийн эх бичвэрийг хянан төгөлдөржүүлээд 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р хуралд өргөн барьж, хянан хэлэлцүүлэх юм.
Мөн хурлаас, 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р хурлаар авч хэлэлцэх төслүүдийг баталж, 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р хурлын бэлтгэл хурлаар хянан хэлэлцүүлэх шийдвэр гаргажээ. Мөн 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р хурлын тэргүүлэгчид, нарийн бичгийн дарга нарын нэрсийн төслийг гаргаж, 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р хурлын бэлтгэл хурлаар хянан хэлэлцүүлэх шийдвэр гаргажээ. Мөн 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р хуралд байлцах гишүүдийн нэрсийн жагсаалтыг баталжээ. \Ц\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |