
УТЗЗ-ийн 12-р удаагийн бүх хятадын хорооны байнгын хорооны 14 дэх хурал 28-нд Бээжин хотноо нээгдэв. УТЗЗ-ийн 12-р удаагийн бүх хятадын хорооны 4-р чуулганы бэлтгэл ажлыг хийх зорилгоор уг хурлыг хуралдуулжээ. УТЗЗ-ийн бүх хятадын хорооны дарга Юй Жэншэн хуралд оролцов.

Хурлын шийдвэрт, УТЗЗ-ийн 12-р удаагийн бүх хятадын хорооны 4-р чуулган 3-р сарын 3-нд Бээжин хотноо чуулна. Чуулганы гол хөтөлбөрт УТЗЗ-ийн бүх хятадын хорооны байнгын хорооны ажлын тайлан, , УТЗЗ-ийн 12-р бүх хятадын хорооны 3-р чуулганаас хойших санал санаачилгын ажлын тайланг хэлэлцэнэ. 12-р удаагийн БХАТИХ-ын 4-р чуулганд байлцаж, засгийн газрын ажлын тайлан болон бусад тайланг сонсон хэлэлцэнэ. Улс ардын аж ахуй, нийгмийн хөгжлийн 13-р таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөрийн төслийг сонсож, хандивын хуулийн төслийг авч хэлэлцэнэ. \Урьхан\