|
|
||
Хятадын Засгийн газрын Солонгосын хойгийн асуудлаарх тусгай төлөөлөгч, 6 талт хэлэлцээний Хятадын талын төлөөлөгчдийн тэргүүн Ү Давэй болон Солонгосын цөмийн асуудлаарх 6 талт хэлэлцээний БНСУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, БНСУ-ын Гадаад хэргийн яамны Солонгосын хойгийн энх тайвнаар харилцах ерөнхий дарга Хванг Жун-кук нар 28-нд Сөүлд хэлэлцээ хийлээ. Хэлэлцээ дууссаны дараа Ү Давэй сэтгүүлчдэд хандан, хоёр тал илэн далангүй санал бодлоо солилцсон гэж онцолжээ.
Ү Давэй: ерөнхий газрын дарга Хванг Жун-куктай харилцан сонирхож буй асуудлаар, харилцан хүндэтгэсэн байдалд хоёр тал илэн далангүй санал бодлоо солилцлоо. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс БНАСАУ-ын цөмийн туршилтад холбогдуулан шинэ тогтоол боловсруулан гаргахыг бид дэмжсээр ирсэн. Холбогдох талуудын хамтын хүчин зүтгэлээр, Солонгосын хойгийн энх тайвань тогтвортой байдлыг хамгаалж чадна гэж бид санал нэгтэй үзсэн гэжээ.
Солонгосын цөмийн асуудлаарх 6 талт хэлэлцээний БНСУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, БНСУ-ын Гадаад хэргийн яамны Солонгосын хойгийн энх тайвнаар харилцах ерөнхий газрын дарга Хванг Жун-кук хэлэлцээ дууссаны дараа хэлэхдээ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг бүх талаар хэрэгжүүлэх, БНАСАУ-ыг цөмийн зэвсгийг орхиулах зэрэг асуудлаар хоёр тал нийтлэг ойлголтод хүрсэн, хоёр орон үргэлжлэн хамтран ажиллаж, хэлхээ холбоотой байх болно гэж онцолжээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |