Хятадын эрчим хүчний салбарын гадаад хөрөнгө оруулалт буурч мэднэ
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2016-02-29 10:40:47
28-нд, Хятадын Хилийн чанад дахь улс төр, эдийн засгийн судалгааны төв, Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн бүс нутгийн аюулгүй байдлын судалгааны төв Бээжинд гадаадын хөрөнгө оруулалтын орчин, хууль тогтоомжийн тухай мэргэжилтнүүдийн симпозиум зохион явууллаа. Хятадын Торгоны замын сангийн ерөнхий захирал Ван Жянь-Е: 2015-2016 онд Хятадын гадаад хөрөнгө оруулалтын орчинд асар их өөрчлөлт гарлаа. Бөөний барааны үнэ үргэлжлэн унаж, Хятадын хилийн чанад дахь нөөц баялаг, эрчим хүчний төрлийн хөрөнгө оруулалтын эрэлт хэрэгцээ доошилсон, үүний зэрэгцээ, "Нэг бүс нэг зам" стратегийг хэрэгжүүлэх явцад, зам дагуух орнуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын орчин хурдтай нэмэгдсэн гэжээ.
Тэрээр: "13-р таван жил"-ын төлөвлөгөөний хугацаанд, Хятадын дотоодын дэд бүтцийн хөрөнгө оруулалт олон улсын үйлдвэрлэлийн хамтын ажиллагаагаар дамжин, гэрээгээр ажиллах аж ахуйн нэгжийг дайчлан гадаад хөрөнгө оруулалтыг хурдтай нэмэгдүүлэх болно гэж онцолжээ.
2014 онд байгуулагдсан Торгоны замын сангийн дунд урт хугацааны хөрөнгө оруулалт, эхний хугацааны хөрөнгө мөнгөний хэмжээ 10 тэрбум ам долларт хүрчээ.
\Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл