• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Торгоны замын инновацийн парк байгуулах анхны төслийг хэрэгжүүлж эхлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-02-29 15:51:10

2-р сарын 26-нд Хятад Оросын Торгоны замын инновацийн паркийн аж үйлдвэрийн анхны төсөл "ZTE хөх өнгийн технологийн аж үйлдвэрийн парк" Шаньши мужийн Шижянь шинэ дүүрэгт барилгын ажлаа албан ёсоор эхлүүлжээ. Уг төсөлд нийт 2 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийж, хоёр жилийн хугацаанд байгуулж дуусгахаар төлөвлөж байна. Тухайн үед, бүтээгдэхүүний хэмжээ 10 тэрбум юаньд хүрч, 10 мянга гаруй өндөр технологийн мэргэжилтэн, хэдэн мянган аж үйлдвэрийн ажилчин шаардагдах болно.

Уг төсөл 16.3 га талбайг эзэлж, эрчим хүч хэмнэн, байгальд ээлтэй бүтээгдэхүүн, шинэ эрчим хүч, эрүүл мэндэд ашигтай хөдөлгөөнт холбооны интернет сүлжээний програм хангамжийн бүтээгдэхүүн, автомашины электрон зэрэг бүтээгдэхүүн хамрагдах бөгөөд дараагийн үеийн мэдээллийн технологийн судалгаа, аж үйлдвэрлэлийн хэрэглээг хангах юм байна. Байгуулж дууссаны дараа ZTE технологийн мэдээлэл холбоо нь улсын дотоодын үндсэн дамнасан хамгийн том инновацийн судалгааны индэр болно. Үүний зэрэгцээ "Нэг бүс нэг зам" стратегид туслан, хүний нөөцийн бэлтгэл сургалтын байгууламж сургалтын баазыг байгуулах юм байна.

Уг төсөлд хамрагдах Хятад Оросын Торгоны замын инновацийн парк нь хоёр орны "Нэг парк хоёр бүс, хоёр газрыг зэрэг чухалчлах" зарчмын дагуу хэрэгжүүлж буй үндэсний зэрэглэлийн стратегийн хамтын ажиллагаа юм.


\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе