• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2016 оны төвийн тойрон шалгах ажил эхлэв

CRI       (GMT+08:00) 2016-02-29 11:20:18
ХКН-ын Төв хорооны нэгдсэн журмын байршуулалтаар төвийн тойрон шалгах ажлын хэсэг Төвийн суртал ухуулгын газар, Олон нийтийн гомдол хүлээх үндэсний газар, Үндэстний хэрэг эрхлэх хороо, Шашны хэрэг эрхлэх үндэсний газар, Нийгмийн хамгааллын яам, Гадаадын мэргэжилтний хэрэг эрхлэх үндэсний газар, Үндэсний хөгжил шинэчлэлийн хороонд тойрон шалгах ажлаа эхлүүлэв. Энэ онд төвийн эхний ээлжийн шалгалтын ажил ийнхүү албан ёсоор эхэлж байна.

Намын төв хорооны зөвшөөрлөөр дээрх байгууллагууд зэрэг 32 байгууллага нэгжийн намын байгуулалтад тусгай шалгалт хийнэ. 2 сарын хугацаанд жижүүр утас, шуудан хайрцаг ажиллуулж, байгууллагуудын намын удирдах баг, доор шатны намын удирдах хэсэг, чухал байран дахь удирдах боловсон хүчний асуудлыг харуулсан захиа утсыг хүлээн авна. Улс төрийн сахилга бат, зохион байгуулалтын сахилга бат, олон нийтийн сахилга бат, ажлын сахилга бат, амьдралын сахилга батыг зөрчсөн асуудлын тухай шалгалт хийж шийдвэрлэнэ.

Тойрон шалгах ажил нь намын дүрмээр баталгаажуулсан чухал үүрэг хариуцлага бөгөөд намын дотооддоо хяналт тавих стратегийн тохируулалт, намаа цэгцлэх чухал арга барил юм. Намын 18-р их хурлаас хойш, Төв хорооноос 8 удаагийн тойрон шалгах ажлыг зохион байгуулж, 149 нутаг, байгууллага нэгжид шалгалт хийж, 31 муж, хот, өөртөө засах орон, Шиньжяны үйлдвэрлэл байгуулалтын хороо, төрийн аж ахуйн нэгжүүд, банк санхүүгийн байгууллагуудыг бүгдийг хамруулав. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе