• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гадаадад нийлүүлж худалдан авах хүчин чадал нэмэгдэж байна

CRI       (GMT+08:00) 2016-02-29 11:21:15
Хятадын гадаадын улс төр, эдийн засгийн судлалын төв, Нийгмийн шинжлэх ухааны академийн бүс нутгийн аюулгүй байдлын судалгааны төв 28-нд Бээжинд сүүлийн үеийн судалгааны үр дүнг нийтэлж, өдгөө гадаадын нийлүүлж худалдан авах орчин 5 онцлог байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн сэргэлт удаан, шинэ ээлжийн аж үйлдвэрийн хувьсгал, Хятадын үндэстэн дамнасан компанийн хөгжлийн нөлөөгөөр Хятадын аж ахуйн нэгжийн гадаадад нийлүүлэн худалдаж авахад ашигтай гэв.

Мөн өдөр нийтэлсэн "Хятадын гадаад дахь хөрөнгө оруулалтын орчны тайлан 2015-2016"-д харуулснаар, Худалдааны яамны бүртгэлээр 2014 онд Хятадын аж ахуйн нэгжийн гадаадад нийлүүлэн худалдаж авсан төсөл 595 буюу нийт хэмжээ нь 56 тэрбум 900 сая ам долларт хүрэв. "Дэлхийн хөрөнгө оруулалтын тайлан"-гийн бүртгэлээр, 2014 онд Хятадын аж ахуйн нэгж гадаадад нийлүүлэн худалдаж авсан төсөл 331 буюу нийт хэмжээ нь 39 тэрбум 580 сая ам долларт хүрсэн байна. Төсөл нэгбүрийн хөрөнгө оруулалтын хэмжээ 120 сая ам доллар хүрэв.

Тайлангийн гол найруулагч, гадаад эдийн засаг худалдааны их сургуулийн профессор Ян Личян, Европ Америкийн хөгжингүй эдийн засагт жижиг дунд оврын аж ахуйн нэгжид хөрөнгө оруулах эрэлт шаардлага их байна. Нийлүүлэн худалдаж авахад таатай орчин нь Хятадын аж ахуйн нэгжид нөхцөл боломж нээж байна. Өдгөө, дотоод дахь уламжлалт үйлдвэрлэлийг өөрчлөх тулгамдсан шаардлагатай байгаа бөгөөд гадаадад нийлүүлэн худалдаж авах, хямд үнээр худалдаж авахад ашигтай гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе