|
|
||
Хятадын мэдээллийн төвийн судалгааны газар, Хятадын интернетийн холбооны хамтын эдийн засгийн ажлын комисс 28-нд Бээжинд нийтэлсэн тайланд, 2015 онд Хятадын хамтын эдний засгийн зах зээлийн хэмжээ 1.95 триллион юаньд хүрч, хамтын эдийн засгийн үйлчлүүлэгч 50 саяд хүрч, 500 сая гаруй хүн хамтын эдийн засгийн үйл ажиллагаанд оролцсон байна.
Хятадын интернетийн холбооны орлогч нарийн бичгийн дарга Ян И Шинь: Хамтын эдийн засаг бол интернетийн мэдээллийн техник зэргээр сул буй эх баялгийг нэгтгэн хуваалцаж, олон ургалч зах зээлийн шаардлагыг хангахыг хэлж байна. Улсын дотоодод дэлхийд тэргүүлэх аялал жуулчлалын индэр бий болж бүтээгдэхүүн, орон зай, мэдлэг, хөдөлмөр хүч зэрэг талаар тасралтгүй шинийг санаачлан бүтээж байна гэжээ.
Ирэх 5 жилд Хятадын хамтын эдийн засгийн нэмэгдлийн хурд жилд 40 хувьд хүрч, 2020 он гэхэд зах зээлийн цар хэмжээ нь Хятадын ДНБ-ний 10 гаруй хувийг эзлэх болно.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |