|
|
||
2-р сарын 26-нд Хятадын Ардчилсан Холбооны Төв Хороо 2016 оны хоёр чуулганы тухай хэвлэлийн бага хурал хийжээ. Хятадын Ардчилсан Холбооны Төв Хорооы гишүүн, уг хорооны засаг төрийн үйл хэргийг хэлэлцэх газрын дарга Фаньфан танилцуулж хэлэхдээ, 2016 онд Хятадын Ардчилсан Холбооны Төв Хороо 12-р удаагийн Бүх Хятадын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 4-р чуулганд 1 илтгэл, бичгээр хийх 5 илтгэл, 39 санал дэвшүүлэх болно. Үүний агуулгад боловсрол, экологийн орчин, нийгмийн удирдлага, эдийн засгийн хөгжил, хөдөө аж ахуй, банк санхүү, эм эмнэлэг, хууль эрхзүй, шинжлэх ухаан техник зэрэг 9 талыг хамрах болно гэжээ.
Фаньфан: Дунд чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх, хуулийн засаглалаар улс орноо засах, хангалтын талын өөрчлөлт зэрэг гол ажлын дагуу "13-р 5 жилийн төлөвлөгөө", "нэг бүс нэг зам", Хөх мөрний эдийн засгийн бүсийн хөгжил, Бээжин, Тяньжин, Хэбэйгийн зохицолтой хөгжлийн стратеги, боловсролын өөрчлөлт, ядуусыг тэтгэх, Хятадад үйлдвэрлэв-2025, интернет +, экологийн ногоон хөгжил зэрэг чухал сэдвийн хүрээнд шинийг санаачлан бүтээх, зохицолтой, ногоон, нээлттэй, хамтаар эдлэх зэрэг хөгжлийн ухагдахууны хүрээнд засаг төрийн үйл хэрэгийг хэлэлцэх ажлын механизмаа шинэчилж, судалгаа хийж, санал санаачилга дэвшүүлэн, баялаг амжилт гаргах болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |