• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юанийн хадгаламжийн бэлтгэл нөөцийн харьцааг 0.5 нэгжээр буруулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-01 09:46:47

2016 оны 3-р сарын 1-ээс банк санхүүгийн байгууллага дахь юанийн хадгаламжийн бэлтгэл нөөцийн харьцааг 0.5 нэгжээр бууруулах болсноо Хятадын Ардын Банк 2-р сарын 29-нд мэдэгдлээ.

ХАБ мэдэгдэлдээ, хадгаламжийн бэлтгэл нөөцийн харьцааг буруулж байгаа нь банк санхүүгийн системийн ажиллагааг саадгүй, хөрөнгө мөнгө гүйцэд хангалттай байхыг баталж, юанийн итгэмжит зээл тогтвортой өсөхөд дэм болж, хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлтөд валют, банк санхүүгийн таатай орчноор хангахын төлөө юм гэжээ.

Энэ бол 2016 онд анх удаа уг харьцааг бууруулж байгаа бол 2015 онд ХАБ нийтдээ 5 удаа уг харьцааг бууруулсан юм.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе