|
|
||
2016 оны "Хятад Америкийн аялал жуулчлалын жил"-ийн арга хэмжээний нээлт 2-р сарын 29-ний өдөр Бээжинд болж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин баярын захиа ирүүлжээ.
Тэрээр захидалдаа, 2016 оны "Хятад Америкийн аялал жуулчлалын жил"-ийн арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаад бид Хятад улсын Засгийн газар болон ард түмэн, мөн хувь хүнийхээ өмнөөс цогтой халуун баяр хүргэж, арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцож байгаа Америкийн найз нарыг тавтай морилохыг урьж байна. Хятад Америк дипломат харилцаа тогтоосон 37 жилийн турш хоёр орны харилцаа түүхэн чанартай хөгжлийг биелүүлсэн. Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад Америкийн том гүрэн хоорондын шинэ хэлбэрийн харилцааны байгуулалт тасралтгүй ахиж, гол чухал салбарууд, түүнчлэн олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаар баялаг ололт амжилт бүхий зохицуулалт, хамтын ажиллагаа өрнүүлснээр хоёр ард түмэнд аз тусыг нь хүртээсэн төдийгүй, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмэр оруулсан юм. Хятад Америк нь бүгд гэрэл цацрангуй соёл, үзэсгэлэнт байгальтай байж, хоёр ард түмэн ч харилцан ойлголцлоо нэмэгдүүлэн, найрамдлаа бэхжүүлэх чанга хүсэл эрмэлзэлтэй байдаг. Тиймээс хоёр тал энэ удаагийн аялал жуулчлалын жилийн арга хэмжээг ашиглан, иргэд, соёлын солилцоогоо нэмэгдүүлж, хоёр орны харилцаанд иргэд болон нийгэм нийтийн улам сайн орчинг бүрдүүлж өгөхийг хүсэж байна. Америкийн найз нар Хятад улсад ирж тавтай аялахыг урьж байна. 2016 оны "Хятад Америкийн аялал жуулчлалын жил"-ийн арга хэмжээ бүрэн дүүрэн амжилттай болохыг хүсэн ерөөе гэсэн байна.
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |