• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Чанарлаг хямд тоног төхөөрөмж "гадагшаа гарч" байгаа нь сайн хэрэг юм

CRI       (GMT+08:00) 2016-03-02 17:44:00

2-нд УТЗЗ-ын Бүх Хятадын хорооны 12-р удаагийн 4-р хурлын хэвлэлийн төлөөлөгч Ван Гүөчин: Дэлхийн эдийн засаг бэрхшээлтэйгээр сэргэж буй хүнд нөхцөлд улс орнууд ашиг тусын нийтлэг талаа тасралтгүй өргөтгөх хэрэгтэй. Хятад улсын маш олон чанарлаг, хямд өртөгтэй тоног төхөөрөмж, үйлдвэрлэх хүч "гадагшаа гарч" байгаа нь сайн хэрэг юм гэжээ.

Ван Гүөчин: Ноднин Бүх Хятадын УТЗЗ гишүүдээ зохион байгуулж холбогдох сэдвээр улсын дотоод гадаадад олон төрлийн судалгаа өрнүүлэв. Үүний үр дүнд, дэлхийн эдийн засаг бэрхшээлтэйгээр сэргэж буй хүнд нөхцөлд улс орнууд заавал хамтын хүчин чармайлтаар бэрхшээлийг даван, ашиг тусын нийтлэг талаа тасралтгүй өргөтгөх ёстойг маш олон сонирхолтой жишээнүүд гэрчилсэн. Хятад улсын маш олон чанарлаг, хямд өртөгтэй тоног төхөөрөмж, үйлдвэрлэх хүч "гадагш гарч" байгаа нь сайн хэрэг. Энэ нь нэг талаар Хятад улс эдийн засгийн буурах дарамтыг тулж, хөгжлийн улам өргөн орон зай нээхэд ашигтай болохын зэрэгцээ нөгөө талаар тухайн улс орон хөгжлөө түргэтгэх, ажлын байраа нэмэгдүүлэхэд ч тустай гэсэн байна.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе