|
|
||
БХАТИХ-ын төлөөлөгч, Хятадын Цөмийн Аж Үйлдвэрийн Корпорацийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Сүнь Чинь 3-р сарын 1-нд сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Хятад улс цөмийн цахилгааныг "хилийн чанадад гаргах" стратеги хэрэгжүүлж, Хятад улс 2030 оноос өмнө "Нэг бүс нэг зам"-ын шугам дагуух орнуудад цөмийн цахилгааны 30 цогцолбор байгуулах зорилт тавих ажиллана гэж илэрхийлжээ.
Олон улсын хэмжээнд 70 гаруй улс орон цөмийн цахилгаан хөгжүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд үүнд "Нэг бүс нэг зам"-ын шугам дагуух улс орон 40 гаруйг эзэлжээ. Үүнээс гадна, 10 гаруй улс орон цөмийн цахилгаан хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулж байна. 2020 он гэхэд дэлхий даяар цөмийн цахилгааны 130 шахам цогцолбор шинээр байгуулагдаж, 2030 он гэхэд энэ тоо нэмэгдээд 300 шахамд хүрэх төсөөлөлтэй байна. Түүнд "Нэг бүс нэг зам"-ын шугам дагуух улс орнууд болон эргэн тойрны улс орнуудын шинэ байгуулсан цогцолбор 80 орчим хувийг эзлэх болно гэж Сүнь Чинь тэмдэглэжээ.
Хятадын Цөмийн Аж Үйлдвэрийн Корпораци эдүгээ Аргентин, Бразил, Египет, Саудын Араб, Өмнөд Африк, Их Британи, Франц, Иордан, Армен зэрэг улс орнуудтай хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр тохиролцоод байгаа аж. /D/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |