|
|
||
БХАТИХ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэдээгээр, 12-дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулган 3-р сарын 4-ний 11 цагт Ардын их хурлын ордонд хэвлэлийн бага хурал хийлгэнэ. Чуулганы хэвлэлийн төлөөлөгч чуулганы хөтөлбөр болон ардын төлөөлөгчдийн их хурлын ажлын холбогдох асуудлаар Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулах болно.
Сүүлийн жилүүдэд БХАТИХ-ын чуулган хуралдахаасаа өмнө хэвлэлийн бага хурал хийлгэж, чуулганы хэвлэлийн төлөөлөгч гадаад дотоодын сэтгүүлчдийн асуутал хариулдаг болсон юм. Уг хэвлэлийн бага хурал гаднынхны Хятадын БХАТИХ-ын чуулганыг ойлгох чухал "цонх" болсон юм.
Өдгөө болтол урьд хожид 7 хүн чуулганы хэвлэлийн төлөөлөгчөөр ажилласан. 12-р сонгуулийн БХАТИХ-ын чуулганы 1-3-р хурлын хэвлэлийн төлөөлөгчөөр Фү Ин ажилласан. Тэрээр БХАТИХ-ын чуулганы түүхэн дэх анхны эмэгтэй хэвлэлийн төлөөлөгч болно./Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |