• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гадаадын аж ахуйн нэгжийн Хятадад ажил төрөл эрхлэх орчинд өөрчлөлт гарахгүй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-02 17:34:34

2-нд УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн бүх Хятадын хорооны 4-р чуулганы хэвлэлийн төлөөлөгч Ван Гүөчин, гадаадын аж ахуйн нэгжийн Хятадад ажил төрөл эрхлэх орчинд өөрчлөлт гарах эсэх асуудалд холбогдуулан хэлэхдээ, Хятадын удирдагчид сүүлийн үед олон улсын талбарт, Хятадын гадаадын хөрөнгийг авч ашиглах бодлого өөрчлөгдөхгүй. Гадаад орнуудын Хятадад хөрөнгө оруулан ажил төрөл явуулж буй аж ахуйн нэгжид таатай орчин хангах бодлого өөрчлөгдөхгүй. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах бодлого өөрчлөгдөхгүй гэж олон удаагаа онцолсон гэжээ.

Хятадын Худалдааны яамны бүртгэлд харуулснаар, 2015 онд Хятадын гадаадын хөрөнгийг авч ашигласан хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 5.6 хувиар өсөж, хурд нь хэдийгээр удааширч байгаа ч өссөөр байна. 2015 оны 1-11-р сар хүртэл, Хятадад байгуулсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж мөн үеийнхээс 11 хувиар нэмэгдсэн байна.

 

 \Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе