![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадын жил тутмын "хоёр чуулганы цаг" 3-р сарын 3-нд албан ёсоор эхэлнэ. Хятадын эдийн засагт өөрчлөлт шинэчлэл, шинэ хуучны заагт нүүрлэж буй үеэр, депутат гишүүдийн дэвшүүлж буй санал санаачилга хүмүүсийн анхаарлын төвд ороод байна. УТЗЗ-ийн бүх хятадын хорооны гишүүн, Су Нин корпорацын ерөнхийлөгч Жан Жиньдун энэ онд хөдөө орон нутгийн цахим худалдаа болон хил дамнасан цахим худалдааны хөгжилд анхаарал хандуулж байна.
14 жил дараалан УТЗЗ-ийн бүх хятадын хорооны гишүүний хувиар хоёр чуулганд оролцож буй Жан Жиньдун энэ онд таван санаачилга дэвшүүлнэ. Хөдөө орон нутгийн болон хил дамнасан цахим худалдаа, цахим тооцооны хуудас, шинэ бүтээмж, хөл бөмбөгийн залуу тамирчдын сургалт зэрэг олон талаар салбарын ажлын хөгжил болон иргэдийн амьжиргаатай холбогдсон санаачилгуудыг дэвшүүлнэ.
Түүнчлэн тэрээр хүмүүсийн гол анхаарал хандлуулж буй асуудлаар олон жил дараалан санаачилга дэвшүүлж байна. Жишээлбэл цахим тооцооны хуудасны асуудлыг Жан Жиньдун 3 жил дараалан дурдсан бөгөөд засгийн газраас хүлээн авч зохицуулж. Энэ оноос бүх талаар дэлгэрүүлэх болно. \Урьхан\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |