• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн бүх Хятадын хорооны 4-р чуулган 3-р сарын 3-нд нээгдэнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-02 17:32:41

УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн бүх Хятадын хорооны 4-р чуулган 3-р сарын 3-ны 15:00-д Ардын их хурлын ордонд нээлтээ хийнэ.

Нээлтэд 2000 гаруй гишүүн УТЗЗ-ийн бүх Хятадын байнгын хорооны ажлын тайлан болон УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн бүх Хятадын хорооны санал санаачилга дэвшүүлсэн тухай ажлын тайлан зэргийг хянан хэлэлцэнэ.

Тухайн үед Хятадын Төв радио, Төв Телевиз, Хятадын Олон Улсын Радио нээлтийн арга хэмжээ болон Юй Жэньшэн даргын ажлын тайланг шууд нэвтрүүлж, төвийн гол болох мэдээний сайтууд ч шууд мэдээлэх болно.

3-ны үдээс хойно, 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы баг бүлгэмүүд хуралдаж, бүлгэмийн тэргүүн, дэд тэргүүн нараа сонгоно. Мөн чуулганы тэргүүлэгчид болон нарийн бичгийн дарга нарын нэрсийн жагсаалтын төсөл, чуулганы хөтөлбөрийн тухай төслийг хянан хэлэлцэнэ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе