• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

УТЗЗ-ийн Хонконг, Макао, Тайвань, харьяат цагаачдын салбарын гол үүргийг дурдав

CRI       (GMT+08:00) 2016-03-03 17:33:03

УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга Юй Жэншэн 3-р сарын 3-нд УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн бүх Хятадын хорооны 4-р чуулганд УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны Байнгын хороог төлөөлөн чуулганд ажлын тайлан хийхдээ, бүх Хятадын УТЗЗ 2016 онд оюун санаа, хүчин чадлыг төвлөрүүлэн нэгтгэх ажлыг сайтар нямбай хийх хэрэгтэй гэсэн бөгөөд Хонконг, Макао, Тайвань болон харьяат цагаачдын салбарын энэ оны гол ажил үүргийг дурдав.

Юй Жэшэн, "1992 оны нийтлэг ойлголт", "Тайванийг тусгаар тогтнуулах"-ыг эсэргүүцэх улс төрийн үндэс суурийг баримталж, хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийг үргэлжлүүлэн ахиулж, Тайваний холбогдох нийгмийн байгууллага, хамт олонтой харилцаа холбоогоо хөгжүүлэн, хоёр эргийн худалдаа, эдийн засаг, соёлын харилцаа хамтын ажиллагааг нэмэгдүүлж, Тайваний хүүхэд залуучуудад хандуулан туршлага солилцох харилцаа солилцоо өрнүүлж, эх газарт сурч буй Тайваний оюутны ажил олголтын талаар судалгаа өрнүүлэх хэрэгтэй гэв.

Юй Жэншэн, гадаад дахь харьяат цагаачид болон эх орондоо буцан ирсэн цагаачид, тэдний гэр бүлийнхэнтэй эв нэгдэл, нөхөрлөлөө зузаатгаж, гадаад дахь хятад удамтай шинэ хойч үеийнхний сургалт боловсролд анхаарал тавьж, эх орондоо буцан ирсэн цагаачид болон тэдний гэр бүлийнхний ашиг тусыг сайтар хамгаалах хэрэгтэй. Энэ онд Сунь Ят Сений мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааг зохиож, Сунь Ят Сений эх оронч үзэл, хувьсгалч зориг санаа, урагшлан дэвших зориг санаанаас суралцан, өвлөн хөгжүүлж, улмаар гадаад дотоодын Хятадын үндэстнүүдийн үр хүүхэдтэй эв нэгдлээ бэхжүүлэн, санаа зорилтоо хамтатган "Хятад улсын мөрөөдөл"-ийг биелүүлэх хэрэгтэй гэсэн байна.

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе