• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөгжлийн хэлбэрийг өөрчлөхийн зангилаа нь үйлчилгээний салбарын хөгжил болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-03 16:17:56

Хоёр чуулган нээгдэхийн өмнөхөн УТЗЗ-ийн гишүүн, Хятадын Хайнангийн Өөрчлөлт хөгжлийн академийн захирал Чи Фүлинь, "13-р 5"жилийн төлөвлөгөөний хугацаа бол хөгжлийн арга хэлбэрт өөрчлөлт хийх ба стратегийн боломжийн чухал үе болох тул сайтар ажиллах ёстой гэжээ. Тэрээр, Хятадын хөгжлийн арга хэлбэрийг амжилттай өөрчлөхийн зангилаа нь үйлчилгээний салбарын хөгжлийг хурдтай урагшлуулах явдал болно. Хятадын хотжилтын хөгжил нь эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, гадаадтай нээлттэй байх бодлого нь хөрөнгө санхүүжилт ба чөлөөт худалдааны хөгжлийг урагшлуулж, улмаар ирэх хэдэн жилд үйлчилгээний ажил төрлийн өсөлт ДНБ-ний өсөлтөөс дээгүүр болж, бусад салбараа хошуучлан хөгжих болно гэж үзжээ.

Чи Фүлинь, Хятадын эдийн засаг хүндрэл бэрхшээлийг даван туулах зангилаа үе шатандаа байгаа тул эрхбиш хөгжлийн арга хэлбэрийг өөрчлөх замаар энэхүү хүндрэлийг даван туулах хэрэгтэй гэжээ. Тэрээр, хяналт удирдлагын өөрчлөлт хойш тавигдсанаар эдийн засгийн хэлбэрийн өөрчлөлтийн ахицыг нөлөөлөн хазаарлаж, энэ нь эрхийн төвлөрлийг сааруулж хөгжлийг гүнзгийрүүлэхтэй харшиж байна. Тухайлбал "Интернет+ " цаг үед олон улсын зөвшилцлийн тогтолцооны арга туршлагаас суралцаж, аж ахуйн нэгж биеэ даан бүртгүүлэх тогтолцоог бүх талаар хэрэгжүүлж, инновацийн хөгжлийн шинэ хөдөлгүүрийг хөгжүүлэх хэрэгтэй байна гэж үзжээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе