• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулган 5-ны 9 цагт эхэлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-04 17:26:09

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулган 5-ны өдрийн 9 цагт АИХ-ын ордонд эхэлж, ерөнхий сайд Ли Кэчяны Засгийн газрын ажлын тайлан, улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн 13-р 5 жилийн хөгжлийн хөтөлбөрийн төсөл, төрийн зөвлөлийн 2015 оны улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжсэн байдал, мөн 2016 оны улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн хөтөлбөрийн төслийн тухай тайлан, төрийн зөвлөлийн 2015 оны төвлөрсөн төсөв болон орон нутгийн төсвийн хэрэгжсэн байдал, мөн 2016 оны төвлөрсөн төсөв болон орон нутгийн төсвийн тайланг сонсож, хянан хэлэлцэнэ. Үдээс хойно төлөөлөгчдийн бүгд хурлыг хуралдуулж, засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэнэ.


12 дахь сонгуулийн УТЗЗ БХХ-ны 4-р чуулганы гишүүд 5-ны үдээс өмнө 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы нээлтийн ёслолд оролцоно. Үдээс хойно, 12 дахь сонгуулийн УТЗЗ БХХ-ны 4-р чуулганы гишүүд хэсгийн хэлэлцүүлэгт оролцож, засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэнэ.


Хятадын Төв радио, Төв телевиз, ОУР 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы нээлтийн ёслолыг газар дээрээс нь шууд дамжуулна. Мөн Төв хорооны мэдээний гол сайтууд чуулганы талаар газар дээрээс нь шууд мэдээлнэ.
\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе