|
|
||
УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн бүх Хятадын хорооны 3-р хурлаас хойш, УТЗЗ-ийн гишүүн, УТЗЗ-д оролцогч байгууллага, тусгай хороод эдийн засгийг тогтвортой нэлээд түргэн хөгжүүлж, нийгмийг эвсэг тогтвортой байлгахын тулд "13-р таван жилийн төлөвлөгөө"-г тогтоохтой уялдуулан, санал дэвшүүлэхээр дамжин, үүрэг хариуцлагаа гүйцэтгэж, нийт 6012 зүйлийн санал дэвшүүлсэн байна. Шалгасны дүнд 5027-г нь бүртгэн авч, 828 зүйлийн санал санаачилгыг хүлээлгэн өгч, 97-г нь нэгтгэн, 60 саналыг нь хүлээж аваагүй. 2016 оны 2-р сарын 20-ны байдлаар 99.5 хувийн саналыг зохицуулан, санал дэвшүүлсэн талд хариу өгчээ.
УТЗЗ-ийн БХХ-ны дэд дарга Чэнь Шяогуан 3-ны үдээс хойш УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн БХХ-ны байнгын хорооны нэрийн өмнөөс УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн БХХ-ны 4-р хуралд УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн БХХ-ны 3-р хурлаас хойших санал дэвшүүлсэн ажлын байдлыг тайлагнажээ. Тэрээр хэлэхдээ, хүлээн авч зохицуулан, хариу өгсөн саналаас 19.5 хувийг нь шийдвэрлэж, хэрэгжүүлсэн. 64.4 хувийг нь шийдвэрлэж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 16.1 хувийг нь зөвлөгөө болголоо гэжээ.
Чэнь Шягуан хэлэхдээ, эдийн засгийн бүтээн байгуулалтын талаар 2098 санал, улс төрийн бүтээн байгуулалтын талаар 605 санал, соёлын бүтээн байгуулалтын талаар 378 санал, нийгмийн бүтээн байгуулалтын талаар 1486 санал, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын талаар 429 санал дэвшүүлжээ. Дэвшүүлсэн саналуудад бас батлан хамгаалалт, цэрэг армийн орчин үеийн бүтээн байгуулалтыг ахиулах, "Нэг улс хоёр систем" болон тулгуур хууль, эх орны энх тайван нэгдэл, гадаадтай харилцахаа өргөтгөх зэрэг талын бодитой санал санаачилга байгаа учраас холбогдох ажлыг ахиуллаа гэжээ. \Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |