• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БХАТИХ-ын шинж чанар, бүтэц, эрх

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-04 15:05:02

БХАТИХ бол Хятадын дээд эрхт байгууллага мөн. Хятадын муж, өөртөө засах орон, шууд харьяа хот, засаг захиргааны онцгой бүс болон Ардын чөлөөлөх арми зэрэг 35 сонгуулийн байгууллага хуулийн дагуу сонгож гаргасан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй.

БХАТИХ таван жилийн бүрэн эрхийн хугацаатай. Жилд нэг удаа хуралддаг. БХАТИХ-ын байнгын хорооны гишүүд шаардлага тавьж, эсвэл БХАТИХ-ын төлөөлөгчдын тавны нэг хувийн санал дэвшүүлсэн тохиолдолд БХАТИХ-ыг түр зохион байгуулж хуралдуулж болно. БХАТИХ-ын жилийн ээлжит чуулганыг БХАТИХ-ын байнгын хороо жил бүрийн эхний улиралд зохион байгуулж хуралдуулдаг.

БХАТИХ-ын эрх: Үндсэн хуульд засвар оруулах бөгөөд үндсэн хуулийг хэрэгжүүлэхэд хяналт тавих. Эрүүгийн хэрэг, иргэний хэрэг, төрийн албан байгууллагын болон бусад хуулиудыг боловсруулан, засвар оруулах. Төвийн төрийн байгууллагын бүрэлдэхүүнийг томилж, огцруулахыг шийдэх. Улс ардын эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөвлөгөө болон төлөвлөгөөг хэрэгжүүлж буй байдлын тайланг хянаж, зөвшөөрөн батлах зэрэг төрийн чухал үйл хэргийг шийдэх. Төв болон орон нутгийн төсөв болон түүний хэрэгжилтийн тайланг шалгаж батлан зөвшөөрөх. Муж, өөртөө засах орон болон шууд харьяа хотыг байгуулахыг батлан зөвшөөрөх. засаг захиргааны Онцгой бүс байгуулах болон түүний байгууллыг шийдэх. Дайн болон энх тайвны асуудлыг шийдэх зэрэг болно. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе