|
|
||
Тэр хэлэхдээ, УТЗЗ-ийн байнгын хороо бүс нутгийн чанартай бүхэлд нь ядуурлаас ангижруулах асуудалд анхаарал тавьж, Нин Ся, Гүй Жоу, Ган Су, Си Чуань, Шань Ши, Чун Чинь, Хе Хань, Ху Бей мужийн ядуу, хоцрогдонгуй, уулархаг зэрэг үргэлжлэн залгалдсан нутгийн байдалд судалгаа хийж, яриа уулзалт зохион байгуулсан юм. Боловсрол, эрүүл мэнд, ажлаар хангах, хүрээн буй орчин зэрэг халуун цэгийн асуудлаар судалгаа хийж, хөдөөгийн багийн эгнээний зохион байгуулалт, их дээд сургуулийг онцлогт нь тохируулж хөгжүүлэх, шинийг бүтээх мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, үндэсний лабораторийн байгуулалт, тусгай боловсрол, дуураймал эм бэлдмэлийн чанар, Хятад эм эмнэлэг, ген шилжүүлсэн хүнсний бүтээгдэхүүн, хөдөө нутгийн хүрээлэн буй орчны бохирдлыг арилгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн баталгаа зэрэгт санал зөвлөгөө дэвшүүлсэн юм гэжээ. Ард олны оюун санаа соёлын эрэлт хэрэгцээг хангахын тулд Хятадын уламжлалт соёлын шилдэг бүтээлийн үүргийг бадруулах, уламжлалт болон шинэ мэдээллийн хэрэгслийг уялдан хөгжүүлэх, бодисын бус соёлын өвийг өвлөн залгамжлан хамгаалах талаар судалгаа хийж санал зөвлөгөө дэвшүүлсэн юм. Гишүүд болон мэргэжилтэн нарыг зохион байгуулан хувьсгалын хуучин суурин газар, үндэстний цөөнх, хил хязгаар, ядуу нутгуудад дүн шинжилгээ хийлгэж, эд бараа хандивлаж, мэдлэгийн семинар, уран сайхны тоглолт, эмч нарын үнэ төлбөргүй үзлэг хийх зэргээр ард олонд хайр халамж хүртээсэн юм гэжээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |