• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы бэлтгэл ажил бүрэн дууслаа

China.com       (GMT+08:00) 2016-03-04 17:12:06
12 дахь сонгуулийн БХАТИХ-ын байнгын хорооны 4-р чуулган 4-ний үдээс өмнө Ардын Их Хурлын ордонд бэлтгэл хурал хийлээ. БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дежян хурлыг даргаллаа. Хурал 12-дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы тэргүүлэгчид болон нарийн бичгийн даргыг сонгож, чуулганы хөтөлбөрийг санал оруулж баталлаа.

12 дахь сонгуулийн БХАТИХ 2943 депутаттай юм. 3-р сарын 3-н гэхэд 2911 депутат чуулганы нарийн бичгийн газар нэрээ бүртгүүлээд байна. Өнөөдрийн бэлтгэл хуралд 2751 депутат оролцож, 192 депутат хуралд оролцоогүй. Хуралд оролцсон депутатын тоо хуульд тогтоосон хэмжээнд хүрчээ.

Жан Дежян хурал даргалах үеэр, 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулган 3-р сарын 5-нд нээгдэнэ. Чуулганы бэлтгэл ажил бүрэн хангагдлаа гэж зарлалаа.

Бэлтгэл хурал санал хураалт явуулж, 12-дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы тэргүүлэгчид болон нарийн бичгийн даргыг сонголоо. Тэргүүлэгчид 170 хүнээр бүрдэж, Ли Жяньгүө чуулганы нарийн бичгийн даргаар сонгогдлоо. БХАТИХ-ын зохион байгуулалтын хууль болон хөтөлбөрийн тогтоол ёсоор БХАТИХ-ын чуулганыг тэргүүлэгчид даргалах болно. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе