![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улс шат давхарга ангилсан нэгдэлтэй хуулийн тогтолцоог хэрэгжүүлнэ. БХАТИХ болон АТИХ-ын байнгын хороо үндэсний хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлнэ.
Төрийн зөвлөл үндсэн хууль, хууль зүйн дагуу, засаг захиргааны хууль дүрмийг боловсруулж, БХАТИХ-ын байнгын хороонд мэдүүлж данслуулна.
Муж, өөртөө засах орон, шууд харьяа хотын АТИХ, байнгын хороо, засаг захиргааны бүсийн бодит байдал, шаардлагын дагуу, орон нутгийн чанартай хууль дүрмийг боловсруулна. Үндэстний цөөнхийн өөртөө засах орны АТИХ ч орон нутгийн үндэстний улс төр, эдийн засаг, соёлын онцлогийн дагуу, өөртөө засах орны заалт, тодорхой заалт дүрмийг боловсруулах эрхтэй. Орон нутгийн АТИХ-ын боловсруулсан хууль дүрэм, заалт нь дээд шатны АТИХ-аар батлуулах бөгөөд БХАТИХ-ын байнгын хороо, Төрийн зөвлөлд мэдүүлэн данслуулна.
Хятад улс шат давхарга ангилсан нэгдэлтэй хуулийн тогтолцоог хэрэгжүүлэхэд, адил бус давхаргын хууль дүрмийн эрч хүч нь ч адил бус байдаг. Үндсэн хууль нь хамгийн дээд хүчинтэй байж, бүхий л хууль дүрэм, засаг захиргааны дүрэм журам, орон нутгийн чанартай дүрэм журам, өөртөө засах орны заалтууд болон тодорхой заалтууд зэрэг нь бүр үндсэн хууль зөрчиж болохгүй. Хууль зүйн эрч хүч нь засаг захиргааны, орон нутгийн хууль дүрмээс дээгүүр байх хэрэгтэй. Засаг захиргааны хууль дүрмийн эрч хүч нь орон нутгийн чанартай хууль дүрмээс дээгүүр байх ёстой.
\Ренчинсоо\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |